Нийгэм мэдээ

Жинхэнэ эрх чөлөөг "Плэйтайм"-аас мэдрэхээр бэлдэж байгаа залууст өгөх бяцхан зөвлөгөө

"Playtime Festival 2024" болоход хоёр хоног үлдлээ. Наадам долдугаар сарын 4, 5, 6, 7-нд Налайхад байрлалтай "Плэйтайм хүрээлэн"-д зохиогдоно. Энэ жилийн хувьд "Плэйтайм" амьд хөгжмийн наадам нь шинэ талбайд олон тайзтайгаар зохин байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

Плэйтайм бол энгийн нэг хөгжмийн фестиваль гэхээс илүү анх явж байгаа хүний хувьд шинэхэн адал явдал юм. Шинэ хүнтэй танилцаж, шинэ хөгжмийн урсгал сонсож, Монголын хаанаас ч мэдэрч чадахгүй уур амьсгалыг тэнд мэдэрч болно. Тэнд жинхэнэ эрх чөлөө бий.

Ийнхүү анх удаа явж байгаа хүмүүстээ зориулан тулгамддаг асуудал, хэрэгтэй мэдээллийг багцлан хүргэж байна.

  • Сүхбаатарын талбайгаас цаг тутам Налайх руу автобус хөдөлнө.
  • Майхан болон машины зогсоолын эрхийг shoppy.mn сайтаас худалдан авна
  • Хоол болон уух зүйлёийг дотор худалдах учраас гаднаас ямар нэгэн зүйл нэвтрүүлэхгүй
  • Зарим тайзны урд үүр цайтал бүжиглэх боломжтой
  • Мэдээж, хуурай болон нойтон салфетка, утасны цэнэглэгчээ сайн базаах хэрэгтэй
  • Гаднаас ямар нэгэн газан плитка болон хоол хийх зориулалтай эд зүйлс нэвтрүүлэхгүй
  • Мөн 12-оос доош насны хүүхдийнхээ бичиг баримтыг шалгуулаад өөрийн хараа хяналтан дор авч орж болно
  • Үүднээс нэвтрэх бугуйвч зүүх үедээ насанд хүрснээ шалгуулан алкохол хэрэглэх эрхээ авна
  • Өөрийн сонсох хамтлаг, зочлох тайзаа Токи апп дээр хөтөлбөр болгож харах нь илүү амар
  • Эцэст нь хэлэхэд, хөгжмийн наадмын үеэр жаахан тайван уур амьсгал мэдэрмээр байвал "Waldo" болон "La Vie En Rosе" гэх хоёр асрыг санал болгож байна. Учир нь тэдгээр асруудад PT+ буюу хөгжмийн бус хөтөлбөрүүд зохиогддог.

Эх дэлхийгээ хайрлаж, амьд хөгжмөөс таашаал мэдрээрэй, залуус аа.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button