СПОРТ

Азийн хүүхдийн спортын наадмын чөлөөт бөхийн төрөлд О.Баярсайхан алтан медаль хүртлээ

Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Саха Улсын Якутск хотод Азийн хүүхдийн спортын наадам болж буй.

Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Саха Улсын Якутск хотод зохион байгуулагдаж буй “Азийн Хүүхдүүд 2024” олон улсын VIII наадам 2024 оны зургадугаар сарын 25-ны өдрөөс долдугаар сарын 7-ны өдрийн хооронд зохион байгуулагдаж байна. Монгол Улсаас спортын есөн төрөлд тамирчин, дасгалжуулагч, эмч, шүүгч, албаны хүн зэрэг 63 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байгаа. Үүнд

  • Самбо бөх-15
  • Модон барилдаан-6
  • Уран сайхны гимнастик-4
  • Хапсагай-6
  • Шатар-5
  • Бүжгийн спорт-3
  • Кураш бөх-10
  • Бүстэй бөхийн барилдаан-8
  • Диф Чөлөөт бөх-2
  • Албаны хүн-4

Энэхүү олон улсын VIII наадмын спортын Диф Чөлөөт бөхийн төрөлд 52кг жинд О.Баярсайхан алтан медаль хүртлээ.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button