Нийгэм мэдээ

Ливанд энхийг сахиулж байсан монгол эмч нар хүүхэд эх барьж авчээ

Бүгд Найрамдах Ливан Улсад НҮБ-ын энхийг сахиулах UNIFIL ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын эмч нарын баг амаржих гэж байсан эмэгтэйг эсэн мэнд төрүүлжээ.

Тэдний мэдээлснээр уг ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа их эмч дэслэгч Б.Цэрэнчунт, ахлах дэслэгч Б.Билгүүнцог нар шуурхай ажилласны дүнд энэ оны сарын 19-ний өдөр Индонез улсын иргэнд яаралтай тусламж үзүүлж, хүүхдийг эсэн мэнд эх барьж авсан байна.

Эх, хүүхдийн биеийг тогтворжуулсны дараа Тир хот дахь төв эмнэлэгт хүргэжээ.

Энэ нь UNIFIL +1 эмнэлгийн түүхэнд хүүхэд эх барьж авсан анхны тохиолдол болсон байна.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

ХААНА Ч ЯВСАН ЗОВХИ ӨӨДӨӨ МИНИЙ МОНГОЛЫН ОХИД ХӨВГҮҮД БАХАРХААД Ч БАРШГҮЙ НЬ МАШ САЙН УЛСЫХАА НЭРИЙГ ХААНА Ч ДУУРСГАЖ ЯВДАГ МУНДАГ ЭМЧ НАР БАЙНА ӨШӨӨ ИХ ГАРУУДЫН ЧИХИЙГ ДЭЛДИЙЛГЭСЭН ҮЙЛ ЯВДАЛД ОРОЛЦООРОЙ ТЭНГЭР ЗАЯАТ МОНГОЛ ХҮҮХДҮҮДЭЭ ТА НАР ЭНЭ ДЭЛХИЙН ЭЗЭД ШҮҮ УААХ ХОРЖИЙЛОО

Холбоотой мэдээ

Back to top button