Гэрээсээ гараад сураггүй болсон хоёр хүнийг эрэн хайж байна
Гэрээсээ гараад сураггүй болсон хоёр хүнийг эрэн хайж байна.
Тодруулбал,
Өмнөговь аймаг, Булган сум. 4 дүгээр багийн “Тотготой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 170 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км-т/ Тус сумын харьяат иргэн Ц нь 07.20-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 07.24-ний өдрийн 13:30 цагт хүлээн авсан. 07.25-ны өдөр иргэн Ц /67 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагаа явагдаагүй. Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Дорнод аймаг, Сэргэлэн сум. Очир хүрээ багийн "Шар бүрд" гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 50 км/ 07.25-ны өдрийн 15:00 цагийн орчим малчин С нь малаа хариулж яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг мөн өдрийн 21:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид малчин С/45 настай, эмэгтэй/-ыг мөн өдрийн 21:49 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 07.26-ны өдрийн 00:24 цагт аймгийн төвөөс хойд зүгт 2 км-т хээрээс эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ТЭР ОЛДСОН ЭМЭГТЭЙ ШИЛЭРСЭН ЮМ УУ? ХААШАА ЮМ АЙМГААС ОЙРХОН ЯВЖ БАЙСАН ЮМ УУ? ШИНЭ ШӨЛ УУХ ГЭЭД ГҮЙЦЭН ЮМ БИШ ҮҮ? ИНГЭЖ УТГАГҮЙ АЛГА БОЛООД ЦАГ ЗАВ ХӨРӨНГӨ МӨНГӨ БИТГИЙ ҮРЭЭД БАЙЛДАА НИСДЭГ ТЭРЭГ НИССЭН БАЙНАШТ ОДОО ЭНЭ ХАИУЦЛАГАГҮЙ БАЙДЛАА ЗАСАЦГААЯ БҮГДЭЭРЭЭ
Гайтай юмнууд хүн амьтан ч зүгээр байлгахгүй үхсэнээ хийж шилэрээд явдаг бнаа
Манай хүүхдүүд тоглохоор гараад 28 минут боллоо. 30 минут болоод гэртээ орохгүй бол утасдаад төр түмнээрээ эрэн хайлгуулнадаа.