"Парис-2024": 15.15 цагаас эхлээд манай долоон тамирчин буудлага, жүдо, бокс, усанд сэлэлтээр өрсөлдөнө

"Парис-2024" зуны олимп үргэлжилж байна.
Өчигдөр ОУХМ Б.Баасанхүү жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг жинд өрсөлдөж, мөнгөн медаль хүртсэн. Мөн боксын эмэгтэйчүүдийн 60 кг жинд ОУХМ М.Энхжаргал эхний ялалтаа авч, шилдэг 16-д үлдээд буй.
Харин өнөөдрийн хөтөлбөрт манай долоон тамирчин өрсөлдөх хуваарьтай байгаа.
Нэгт, 10 метрийн хийн урт бууны төрөлд О.Есүгэн 15.15 цагаас бол Н.Баяраа 17.15 цагаас
Хоёрт, 10 метрийн хийн гар бууны төрөлд шилдэг наймд шалгарсан Э.Даваахүү 15.30 цагт финалын шатанд буудна
Гуравт, жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 52 кг жинд Э.Сосорбарам, эрэгтэйчүүдийн 66 кг жинд Ё.Басхүү нар 16.00 цагт тус тус барилдана
Дөрөвт, боксын эмэгтэйчүүдийн 50 кг жинд О.Есүгэн эхний тулаанаа 18.36 цагт хийнэ
Тавт, шөнө 03.50 цагаас эмэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлтэд Б.Энххүслэн өрсөлдөх хуваарьтай байна.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.