СПОРТ
Танилц: Парисын олимп өндөрлөхийн өмнөх өдөр хүч сорих манай 5 тамирчин

Парис 2024 зуны олимп үргэлжилж байна. Өнөөдөр /2024.08.10/ Монголын шигшээ багийн таван тамирчин өрсөлдөнө.
Тодруулбал,
- 14:00 цаг. Эрэгтэй марафон гүйлтэд Б.Сэр-Од 79 тамирчинтай уралдана.
- 17:00 цаг. Чөлөөт бөхийн эмэгтэй -62 кг жингийн дагах барилдаанд П.Орхон 2018 оны дэлхийн аваргын мөнгөн медальт, 2021 оны дэлхийн аварга, Европын дөрвөн удаагийн аварга Болгарын 27 настай Билиана Живкова Дудоватай барилдана.
- 17:00 цаг. Чөлөөт бөхийн эмэгтэй 76 кг жингийн эхний шатанд Э.Даваанасан Африк тивийн хоёр удаагийн аварга Нигерийн 30 настай Ханна Амучечи Руебэнтэй барилдана.
- 17:00 цаг. Чөлөөт бөхийн эрэгтэй -65 кг жингийн эхний шатанд Т.Тулга дэлхийн аваргын хошой хүрэл медальт Кубын 35 настай Алехандро Энрике Валдес Тобиертэй барилдана.
- 22:00 цаг. Хүндийн өргөлтийн эмэгтэй -81 кг жинд М. Анхцэцэг өрсөлдөнө. Түүний жинд нийт 13 тамирчин хүч үзнэ.
Хүн төрөлхтний эв нэгдлийн их наадам Парис 2024 зуны олимп маргааш буюу наймдугаар сарын 11-ний өдөр хаалтаа хийж, өндөрлөнө.
Б.ХАШ-ИЛД















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
яагаа ч үгүй худлаа магтахаа больё ялагадахаар бараг медаль авсан юм шиг баяр хөөртэй зарлана ой гутмаар
элэг нэгт монгол ахан дүүс минь , бузар хорон атаа жөтөөгөө далдлан туураг тусгаар Монгол улс нэрийн өмнөөс Олимпод оролцон буй баг тамирчидаа дэмжин халуун дулаан үгээр мялаан дэмьже. хүн төрлөхтний спортын их баяр наадам Олимпод оролцоно гэдэг нь тамирчин бүрийн туйлын хүсэл тэмүүлэл . эрх авна гэдэг нь нөр их хөдөлмөр үр шим байдаг юмаа .. . амжилттай сайн оролцоорой хэмээн хөх тэнгэртээн залбиран мөргөн дэмжижцгээе......
Олимп хорооноос сү нямтайширын гөлөгнүүдийг зайлуульё
цц у4435544
Бөхийг тэр шалчигнасан юмаар л битгийн тайлбарлуулаасай эсрэг талын бөхийг тэнгэрт тултал магтаал өөрийн бөхийг гундаачихдаг юм .
МҮОХ-г АТГ шалгах хэрэгтэй,
олимпийн хороог цэвэрлэх хэрэгтэй баячууд хорооноос савраа тат нямтайширийнхэнд эзэгнүүлэхээ больё хувийн ажлаа л хийцгээ