Нийгэм мэдээ

Тарвага агнавал экологи-эдийн засгийн үнэлгээ болох ₮410 мянгыг хоёр нугалж төлүүлнэ

Тарвага нь экологийн тэнцвэрт байдлыг хангахад ихээхэн үүрэг гүйцэтгэдэг төдийгүй олон амьтны үүрлэх орон байрыг бэлтгэж өгдөг биологийн ач холбогдолтой. Мөн хөрс, агаарын солилцоог хангаж, ургамалжилт болон ургамал нөхөн сэргэхэд хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг экологийн түлхүүр амьтан юм.

Гэвч хүмүүс тарвага агнаж өвчих үедээ арьс салстаа гэмтээх, түүхий болон шүүрхий эд эрхтнийг залгиснаар тахал өвчнөөр өвчилдөг.

Хууль бусаар тарвага агнасан этгээдэд торгууль, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс гадна амьтны аймагт учруулсан экологи-эдийн засгийн хохирлыг 2 дахин өсгөж төлүүлнэ.

Монгол улсын засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны 260 дугаар тогтоолоор амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэн баталснаар тарваганы үнэлгээ 410 мянган төгрөг болсон. Дээрх үнэлгээний онцлог нь амьтан тус бүрийг эр, эм, төл гэж ялгалгүй бодгалиар нь үнэлсэн.

Иймээс хүн бүр байгаль орчин, ан амьтнаа хайрлахын зэрэгцээ эдийн засаг, эрүүл мэндээ бодож хууль бусаар тарвага агнаж хүнсэндээ хэрэглэхгүй байхыг анхаарна уу. Энэ нь таны эрүүл мэнддээ болон байгаль орчиндоо хүргэж буй том ач тус юм.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

ТИЙМЭЭ ЭНЭ ЗӨВ ШИЙДВЭР ТАРВАГЫГ АГНУУРЫН ЗОРИУЛАЛТААР АГНАДАГ БАЙСАН ТЭР ЦАГ ҮЕ УЛИРАН ОДЖЭЭ ТҮҮНЭЭС ЗАЛГАМЖЛААД АРЬСНЫ ЧЕНЖ ГЭЖ ӨӨРСДИЙГӨӨ НЭРИЙДСЭН ЭР ЭМ ХҮМҮҮС БАС ИХ ХЯДУУЛСАН.ОДОО ХӨӨРХИЙ ЭНЭ ШАР ХОРХОЙ ЦӨӨРСӨН ШҮҮ.БАЙГАЛЬ ОРЧНЫ ЯАМАНД БИ НЭГ ХҮСЭЛТ ТАВЬЯА ЭНЭ ХУСТАЙН НУРУУНЫ ТАРВАГАНУУД ЦУС НЬ ОЙРТООД БҮҮР АЛИНГАА АЛДЛАА НАДАД НЭГ МЯНГАН ТАРВАГАНЫ ЭРХ ӨГЧИХӨӨЧ.БИ ТЭД НАРЫГ АЯТАЙХААН БУУДАЖ АЛААД БООЖ БОЛОВСРУУЛААД БОРЛУУЛААД ТА НАРТ ХУВЬ ӨГЬЕ ХА ХА ХА ГЭНЭН МӨРӨӨДӨЛ ҮҮ?

Холбоотой мэдээ

Back to top button