СПОРТ

Сагсчин Ц.Шаравжамц волейбол, өндрийн харайлтаас хүрэл медаль хүртлээ

Налайх дүүрэгт хөнгөн атлетикийн ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн болж өндрийн харайлтын төрөлд сагсан бөмбөгийн нэрт мастер, гавьяат тамирчин Ц.Шаравжамц хүрэл медаль хүртжээ.

Тэрбээр 1 метр 45 см өндөрт амжилттай харайж хүрэл медалийн тавцанд гарсан ба 36 жилийн дараа тус спортоор дахин тэмцээнд оролцсон нь энэ юм.

Ц.Шаравжамц нь бага насандаа өндрийн харайлтаар И.Жамъяндагва багшийн удирдлага дор өндрийн харайлтаар хичээллэж байхдаа 1988 оны өсвөр үеийнхний УАШТ-ээс 14 насандаа 1 метр 75 см-т харайж хүрэл медаль хүртэж байсан бол 36 жилийн дараа өндрийн харайлтын ахмадын ангилалд оролцоод хүрэл медалиа ихэрлүүлж чаджээ.

Тэр өнгөрсөн долоо хоногт болсон волейболын ахмадын УАШТ-ээс мөн хүрэл медаль хүртсэн билээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

ТӨРМӨЛ ТАМИРЧИН ГЭЖ ЭНЭ ГОРЗГОР ХАРХҮҮГ ХЭЛЖ БАЙГААН САЙН БАЙНА ГЭЖ ЧАМАЙГ МАГТАН ДУУЛЬЯ.

Ebe
Ebe

MAH ii goshnogo

Найз нь
Найз нь

Овоо ш дээ олигор хүүрээээ

Холбоотой мэдээ

Back to top button