Манай улсын 12 тамирчин хүч үзэх Паралимпын наадам өнөөдөр эхэлнэ

Парис хотноо өнөөдөр буюу наймдугаар сарын 28-наас Паралимпын наадам албан ёсоор эхлэх юм.
Паралимп есдүгээр сарын 8 хүртэл үргэлжилж, 169 орны баг тамирчид оролцоно.
Манай улсын хувьд хамгийн олон буюу зургаан спортын төрөлд 12 тамирчин өрсөлдөхөөр болоод буй.
Тодруулбал байт харваа, хөнгөн атлетик, жүдо, поуэрлифтинг, усанд сэлэлт, таеквондогийн төрлөөр эрхээ авсан юм. Нээлтийн ёслол Улаанбаатарын цагаар 28-ноос 29-ныг шилжих шөнө буюу 02:00 цагаас эхэлнэ.
Сонирхуулахад Монголын багийн тугчаар паралимпын алт (2020), хүрэл (2016), Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий алт (2019), хошой мөнгөтэй (2017, 2021) Э.Содномпилжээ, байт харвааны тамирчин Б.Оюун-Эрдэнэ нар сонгогдсон юм.
Манай улсын багийн бүрэлдэхүүн
Байт харваа
- Д.Сэлэнгэ
- Б.Оюун-Эрдэнэ
Хөнгөн атлетик
- П.Энхманлай (Тэргэнцэртэй уралдах 100 метрийн зай)
- Ц.Баттулга (Бөөрөнцөг түлхэлт)
Жүдо
- Б.Баттөгс (Эрэгтэй, 90 кг)
- Д.Ганбат (Эрэгтэй, +90 кг)
- Т.Сувд-Эрдэнэ (Эмэгтэй, 48 кг)
- Л.Туруунаа (Эмэгтэй, 70 кг)
Поуэрлифтинг
- Э.Содномпилжээ (Эрэгтэй, -107 кг)
Таеквондо
- Г.Болор-Эрдэнэ (Эрэгтэй, 63 кг)
- У.Сүрэнжав (Эмэгтэй, 52 кг)
Усанд сэлэлт
- Х.Номуун (Эмэгтэй, 50, 400 метрийн чөлөөт сэлэлт)
Б.НОМТ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.