Нийгэм мэдээ

Дрон ашиглан цусны төвөөс ЭХЭМҮТ хүртэл амжилттай цус тээвэрлэжээ

ЭХЭМҮТ, Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран энэ сарын 29-ний өдөр нисгэгчгүй нисэх төхөөрөмж (дрон) ашиглан цус, цусан бүтээгдэхүүнийг амжилттай тээвэрлэлээ.

Тодруулбал, нисгэгчгүй төхөөрөмж цусны төвөөс ЭХЭМҮТ хүрэх 4.3 км зайг 8 минутад туулан 2 нэгж цусан бүтээгдэхүүн тээвэрлэсэн байна. Энэ төхөөрөмж нь нэг удаагийн нислэгээр 3 кг цус тээвэрлэх боломжтой аж.Цусны төвөөс анх 2023 онд Монгол-Японы эмнэлэг рүү дроноор цус тээвэрлэх туршилтыг хийж байжээ.

Нисгэгчгүй төхөөрөмж нь хүний нөөц, шатахуун хэмнэн шаардлагатай цус, цусан бүтээгдэхүүнийг богино хугацаанд  тээвэрлэн хүргэхэд үр дүнтэй технологийн дэвшил болж буй аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button