УЛС ТӨР

Танилц: Орон нутгийн сонгуульд та дараах байдлаар саналаа өгнө

Өнөөдөр аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр билээ.

10 дугаар сарын 9-ний өдрөөс хэсгийн хорооны хүсэлтийг хүлээн авч нягтлаад ажиглагчийн үнэмлэх олгож эхэлсэн байна.

Сонгуулийн санал өнөөдөр өглөөний 07:00 цагт эхэлж, оройны 20:00 цагт дуусна. Иргэн та саналаа хаана өгөхөө мэдэхгүй бол ЭНД дарж иргэний бүртгэлийн дугаар болон регистрийн дугаараа оруулна. Мөн бүртгэлтэй хаягаа оруулснаар санал авах байрны хаягийн байршлыг заана. Оршин суугаа аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороог сонгож шалгах товчийг дарснаар таны хувийн мэдээлэл болон тухайн хаягт бүртгэлтэй сонгогчийн тоог харуулах юм. Таны мэдээлэл алдаагүй бол “мэдээлэл зөв” сонголтыг хийж, алдаатай бол засах боломжтой.

Улсын хэмжээнд 2230 санал авах байранд 2824 санал тоолох төхөөрөмжөөр сонгогчийн саналыг авахаар бэлтгээд байна. Сонгогчийн тооноос шалтгаалан 1500-аас дээш сонгогчтой хэсгийн хороодод тус бүр хоёр ширхэг санал тоолох төхөөрөмж байрлуулсан бөгөөд сонгогчийн ирцийг шууд дамжуулахаар алслагдсан хэсэгт байрлаж байгаа хэсгийн хороодод 381 интернэтийн сүлжээний төхөөрөмж (старлинк) байршуулсан байна.

Саналын хуудас дээр

  • Аймаг, нийслэлд нэр дэвшиж буй нэр дэвшигчдийн нэрс,
  • Сум дүүрэгт нэр дэвшигчдийн нэрс байна.

Иргэн та нэг саналын хуудсаар хоёр шатны иргэдийн төлөөлөгчийн сонгох юм. Ингэхдээ сонгогч та мандатын тооноос илүүгүй нэр дэвшигчийг дугуйлах боломжтой буюу цөөн хүн дугуйлж болно.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ARD
ARD

Улаан махны гэмт хэрэгтэнг нэр дэвшүүлдэг ХҮН намыг хэрхэвч дэмжиж болохгүй.

Холбоотой мэдээ

Back to top button