Нийгэм мэдээ
Сэлэнгэ: Самрын нөөцгүй болсон тул зөвшөөрөлгүй бэлтгэвэл торгууль тооцно

Сэлэнгэ аймгийн Мандал сум Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын “Хуш модны самар бэлтгэх хэмжээ тогтоох тухай” А/723 тоот тушаалаар энэ жил үйлдвэрлэлийн зориулалтаар 1281 тн, ахуйн зориулалтаар 851 тн самар бэлтгэх нөөц баталсан байна.
Гэтэл энэ жил самрын байгалийн болц эрт болж унасантай холбоотойгоор баталсан нөөцийг бэлтгэх боломжгүй болсон тухайгаа мэдээллээ.
Иймд зөвшөөрөлгүй бэлтгэсэн нэг кг самар тутамд 99-176.6 төгрөгийг хохиролд бодож, тав дахин нэмэгдсэн нөхөн төлбөр тооцогдох болсныг Мандал сум дахь Хараагийн бүсийн сум дундын Ойн ангиас анхааруулсан байна.
З.УЧРАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХУДЛАА ЧААГААЛ МАНАЙ ГАРУУД ХОНИН НУГААР ДАМЖААД УУЛАНДАА ХҮРЦЭН САМАР ТҮҮЖЭЭНЭЭ ТЭД НАРЫГ ЗААЖ ӨГВӨЛ НАДАД ХЭДИЙГ ӨГӨХ ЮМ.
Өлөн хүмүүс Идэх хоолыг нь хоослоод байхаар баавгай хүн барилгүй яахав