Нийгэм мэдээ

2050 он гэхэд манай улсын зудын эрсдэл улам нэмэгдэнэ

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр Монгол орны нийгэм-эдийн засгийн салбаруудаас хамгийн их эрсдэлтэй тулгарч байгаа салбар бол мал аж ахуй, газар тариалангийн салбар юм.

БОУАӨЯ, ХХААХҮЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй АДАПТ төслийн хүрээнд мал аж ахуйн салбарт үзүүлэх уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг зудын эрсдэлийн зургаар, газар тариалан болон хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглах усны нөөцөд үзүүлэх уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг хуурайшлын индексээр тодорхойлж, 2030 ба 2050 он хүртэлх хуурайшлын индекс, зудын эрсдэлийн индексийг Монгол орны 330 сум тус бүрээр тооцон гаргажээ.  

Судалгааны дүнгээс үзвэл 2050 оны үед Монгол оронд зудын эрсдэл нэмэгдэж, их эрсдэлтэй нутаг 10 хувиар, нэн их эрсдэлтэй нутаг 17 хувиар нэмэгдэх ба хуурайшлын индексээр хуурай ба нэн хуурай бүс 10 хувиар тэлж нийт нутгаар хуурайшилт явагдах дүр зураг ажиглагдаж байна.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

наад судалгаа чинь ямар хачин юм бэ? зуд их хэмжээгээр болноо гэж судлахын хажуугаар хуурайшилт ихсэх юм байна гээд судлаад гаргасан юм шиг байна. наад хоёр судалгаа чинь бие биенээ үгүйсэгсэн ямар сонин үр дүнгүй судалгаа вэ? ёстой сохор Ванга эмгэний таамаглалаас доор л юм байна.

Back to top button