Нийгэм мэдээ

Хургыг 45 кг жинд хүргэж, борлуулах төслийг амжилттай туршлаа

Хүчит тэжээлээр хургыг 45 кг жинд хүргэх, загвар төслийг туршиж байна.

Ингэснээр хургыг 45 кг жинд хүргэн борлуулах замаар бэлчээрийн доройтлыг бууруулах боломжтой гэж үзжээ. БОУАӨЯ, ХХААХҮЯ, НҮБХХ-өөс хэрэгжүүлж байгаа “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь ENSURE” төслийн хүрээнд хурга махлуулж, борлуулах шинэлэг загварыг төслийн сумдад туршихад хавар төллөсөн эх хонинд 45 хоногийн турш өдөрт 250 грамм хүчит тэжээл өгч хурганы намрын амьдын жинг 45 кг хүргэж, борлуулах боломжтойг баталжээ.

Үр дүнд бэлчээрийн ачааллыг 40 хувиар бууруулж, тэжээлийн зардлаа хасаад олох малчдын цэвэр орлогыг олон сая төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой нь нотлогдсон байна. Түүнчлэн мах үйлдвэрлэлийг бууруулалгүйгээр 2023 онд тоологдсон 29.4 сая хонийг 15.3 сая толгой болгож, малаас ялгарах хүлэмжийн хийг 2.7 сая жишиг тонноор бууруулах гарцыг олж харжээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ХӨӨРХИЙ ХУРГАНУУДЫГ ХОМРОГЛОН ХЯДАХНЭЭ ЭВИЙ НЯЛХ АМЬТАД ИЙНХҮҮ ДУУСЛАА

zochin
zochin

Socializmiin ued ene turshlagiig hiij bsan. Mongolchuud m#l hairtai tul ene ni yavaagui. Zah zeeliin ued ch malchid zuvshuurbel yavah l baih. Belcheer unegui bgaa tul ene yavah uu.

Зочин
Зочин

Монголчууд уламжлалаар хурга буюу нэг нас хүрсэн хүрээгүй амьтан иддэггүйгээ санаарай. Дандаа 2 наснаас хойш. Гадаадынхан бол иддэг. Манайхан бол иддэггүй. Уул овоо гэсэн уламжлалыг хаяж болох ч үүнийг хайяхгүй байх хэрэгтэй

Иргэн
Иргэн

Монгол улсад хэзээ үйлдвэрийн аргаар цэвэрхэн мал махаа бэлддэг болох юм болоо?? Зах худалдааны төвүүдэд маш бохир мах махан бүтээгдэхүүнийг борлуулж бн!!! Ямар ч хяналтгүй!!! Монгол улсад стандарт гэдэг юм байхгүй болоо шүү!!!

Зочин
Зочин

Ёстой зөв. Малаа цөөл

Зочин
Зочин

Хүчээр бордсон хурганы мах, бэлчээрийн малын махнаас мэдээж ...шүү дэ.

Зочин
Зочин

Ингэж амьтанг зовоох шаардлагагүй. Хятад АНУ тахиаг яаж томруулж ямар өвчин дэгддэгээ сана. Байгалийн амьтанг экогоор нь амьдруул. Хүүдийг том болгохтой адил больж үз

Зочин
Зочин

3 хан сая бидний монголчууд бордож хордуулсан хурагны мах идэхдээ тулаагүй шүү новшоо

Холбоотой мэдээ

Back to top button