Нийгэм мэдээ

Өнөөдөр хүүхдийн байгууллагуудыг цэнхэр өнгөөр гэрэлтүүлнэ

Арваннэгдүгээр сарын 20 бол Дэлхийн Хүүхдийн Өдөр. 1989 оны 11-р сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий Ассемблейн хурлаар Хүүхдийн эрхийн конвенцийг дэлхийн улс орнууд баталсан бөгөөд уг конвенцод 190 гаруй орон нэгдээд байна.

Монгол Улс хүүхдийг эсэн мэнд амьдрах , хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох үндсэн 4 эрх, хүүхдийн тэргүүн дээд эрх ашгийг бүхий л асуудалд чухлаар авч үздэг байх Хүүхдийн эрхийн конвенцийг хүлээн зөвшөөрч, үүрэг хүлээсэн эхний арваад орны 1 болж, 1990 онд нэгдсэн байдаг.

2017 оноос НҮБ-ын Хүүхдийн Сангаас уриалсны дагуу Дэлхийн Хүүхдийн Өдөр болгон тэмдэглэж байна.

Энэ өдрийг “Listen to the Future” буюу “Ирээдүйгээ сонсоцгооё” уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ.

"Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд “Дэлхийн хүүхдийн өдөр”-ийг бүх шатны соёл, урлаг, спорт, хүүхэд, залуучуудын байгууллагууд хамтран контент түгээх, хамт олноороо ижилсэж, цахим сувгуудаа цэнхэртүүлэх, соёл, урлагийн үзвэр үйлчилгээ бүрийн эхэнд,

  • Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдэд үүргийг сануулж уриалгыг хүргэх
  • Байгууллага бүр нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн төлөө хийж буй үйлсээ олон нийтэд сурталчлах
  • Байгууллагын барилгын гэрэлтүүлгийг цэнхэр өнгөөр гэрэлтүүлэх зэрэг олон ажлыг зохион байгуулна.

Цэнхэр өнгийн гэрэлтүүлгийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны 18:00-22:00 цагийн хооронд асааж хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн эрхийн асуудалд олны анхаарлыг хандуулах юм.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button