НИЙГЭМНийгэм мэдээ
Танилц: Улс тунхагласны баяраар ажиллах болон амрах боомтууд

Улс тунхагласны баяраар буюу энэ сарын 26-ны өдөр Хятад, Оростой хиллэдэг зарим боомт амарна. Тодруулбал, Ханх, Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Тэс, Ульхан зэрэг автозамын боомтууд ажиллахгүй. Харин Чингис хаана олон улсын нисэх буудал болон Булган, Замын-Үүд, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд энгийн цагийн хуваарийн дагуу ажиллахаар байна.
Эл өдөр Анхдугаар Үндсэн хуулиа баталсан, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр тохиож буй учраас бүх нийтээр амрах юм.
Хил хамгаалах ерөнхий газраас энэ сард хилийн боомтуудын ажиллах хуваарийг танилцуулъя.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.