НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

ЖИРЭМСЭН ЭХЧҮҮДЭД: Фолийн хүчил ихээр хэрэглэх нь Аутизмтай хүүхэд төрүүлэх эрсдэлийг нэмэгдүүлдэг үү

HealthDay News эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар, бие давхар байхдаа Фолийн хүчил ихээр хэрэглэсэн эхчүүд Аутизмтай хүүхэд төрүүлэх эрсдэлийг өөртөө бий болгодог нь батлагджээ. Жирэмсэн эхчүүдэд ургийн мэдрэлийн системийн бүрэн хөгжил, төрөлтийн хүндрэл зэргээс сэргийлэхийн тулд Фолийн хүчил хэрэглэхийг эмч нар зөвлөдөг.

Тус судалгааг Жонс Хопкинсийн их сургуулийн эрдэмтэд удирдан явуулсан бөгөөд, үр дүнд нь хэтэрхий их B8, B12 витамины хэрэглээ нь /Фолийн хүчил/ ургийг Аутизмын эмгэгтэй болгох нэгэн хүчин зүйл болдог гэдгийг харуулжээ. “Одоо бидэнд тулгарч буй дараагийн асуулт бол, стандарт хэмжээ нь ямар байх вэ? гэдэг асуудал юм” гэж тус сургуулийн профессор Даниел Фаллин хэлсэн байна. Өөрөөр хэлбэл, ямар хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэвэл дээрх эрсдэл бий болох вэ, ямар хэрэглээг стандарт гэх вэ? гэсэн асуултын хариултыг олохын тулд тэд үргэлжлүүлэн ажиллаж буй аж.

Image result for autism

“Фолийн хүчил буюу B төрлийн витаминууд хүний биед хэрэгтэй зүйл. Гэхдээ ихэдвэл таагүй зүйл бий болдог. Гэхдээ үүгээр хүнсний нэмэлтээр витамин хэрэглэх нь эгнэгт буруу гэсэн санааг хэлэх гээгүй юм шүү, амин дэмийн дутагдлаас ямагт сэргийлж байх нь зөв” гэж тэрбээр тайлбарласан байна.

Судалгаагаар цусандаа Фолийн хүчил их агуулсан эмэгтэйчүүдэд Аутизмын эмгэгтэй хүүхэд төрүүлэх магадлал хоёр дахин их байсан гэнэ. Цаашлаад B12 витамины илүүдэлтэй эхчүүдийн хувьд энэ магадлал гурав дахин их гэжээ. Судлаачдын хэлж буйгаар бие дэх бусад эрдэс, амин дэмийн хэмжээ нь хэвийн боловч, Фолийн хүчил, B12 витамины илүүдэлтэй бол яригдаж буй Аутизмын эмгэгтэй хүүхэд төрүүлэх магадлал 17 дахин их гэж бичжээ.

Related image

Фолийн хүчлийг жимс, хүнсний ногоо зэрэг байгалийн хүнсний бүтээгдэхүүнээс авах боломжтой. Харин сүүлийн үед витамины нэмэгдэл бэлдмэл, өглөөний хоол /Cereal/ зэрэгт нийлэгжүүлэн шингээдэг болсон нь Фолийн хүчлийн илүүдэлтэй хүмүүс бий болоход нөлөөлсөн тухай энд дурьдсан байгаа юм. Профессор Даниел Фаллин хэвлэлд өгсөн ярилцлагынхаа сүүлд, “Эсрэгээрээ Фолийн хүчлийн дутагдалтай эхчүүд Аутизмын эмгэгтэй хүүхэд төрүүлэх магадлал 3-5 дахин бага гэсэн статистиз гарсан” гэж хэлсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: WEBMD

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 22, 2019 15:23

Сүүлийн үед жирэмсэн эхчүүдэд толгой дара�##�ан витамин бичиж өгдөг болсон. Ном ёсоороо бол вит дутагд�##�тай эхчүүдэд л өгдөг баймаар. Магни В6 гэхэд л бүх эхчүүдэд бичнэ,хүүхдэд сайн гэж бодоод бүгд үг дуугүй хэрэглэдэг болсон. Энийг ч бас анхаармаар!

Zochin
Zochin
12 сар 22, 2019 20:37

Emch nar arai dendvv yumaa bvh ehchvvded gutamin B6 poliin hvchil zeegiig togtmol odoo deer ni D3 geel uguud baidag bolson er ni nar dutna gej yu baihawdee

Bolor
Bolor
12 сар 23, 2019 11:30

Hudlaa medeelel bn buruu orchuulj tawisan bn

Холбоотой мэдээ

Back to top button