Нийгэм мэдээ
Маргааш Нийслэлийн ЕБС-ийн хичээл эхэлнэ

Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт дуусаж байна.
Улмаар хоёрдугаар улирлын хичээл маргааш буюу нэгдүгээр сарын 27-ны даваа гарагт эхлэх юм. Хөдөө орон нутгийн сурагчдын хувьд өнгөрсөн долоо хоногт хичээлдээ орсон.
Харин хоёрдугаар улирлын амралт: Нийслэлд дөрөвдүгээр сарын 7-ноос эхэлж, дөрөвдүгээр сарын 11-нд дуусах билээ. Нийт хоёрдугаар улирлын туршид, сүүлийн долоо хоног нь бие даалтын долоо хоног байх шинэ зохицуулалт туссан.
Г.САНСАРМАА







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.