Нийгэм мэдээ

Машин хулгайлж, улсын дугаарыг нь сольсон 25 настай эрэгтэйг олж тогтоолоо

Өчигдөр буюу 2025 оны 01  дүгээр сарын 28-нд “Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр сургуулийн зогсоолоос тээврийн хэрэгсэл хулгайд алдагдлаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Улмаар дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг явуулахад тус аймгийн харьяат 25 настай, эрэгтэй “Д” нь Toyoto Verossa маркийн тээврийн хэрэгслийг хулгайлсан байна.

Сэжигтэй этгээд “Д” нь өмнө нь өөрийн унаж байсан Toyota Verossa маркийн тээврийн хэрэгслийн дугаарыг хулгайлсан автомашиндаа зүүн Баяндэлгэр суманд замын хөдөлгөөнд оролцож байсныг олж тогтоон мөрдөн шалгах ажиллгагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн тээврийн хэрэгслээ зогсоолд байршуулахдаа хяналтын камертай болон харуул хамгаалалттай газар байрлуулах, асаалттай орхихгүй байж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас зөвлөлөө.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Shiliin bogd Dariganga nutgiin erchvvd neg iimerhvv ineed hvreed bh ym lalriin gazar da

Зочин
Зочин

ЗА ДАА ЭДГЭЭР МУДАКУУДАД ДАРЬГАНГА ШИЛИЙН БОГД ОГТ ХАМААРАЛГҮЙ БАЙХӨ ХӨ ХАРИН НУСАН ТАГЛААНУУД ҮСРЭЭД БУУХ ГАЗРАА МЭДЭХГҮЙ МАЛНУУД ГЭЖ БАЙХ.ЭНЭ СҮХБААТАРЫХАН УГААСАА СОНИН ГАРУУД МОТОЦИКЛИЙН ДУУЛГА АРГА ХЭМЖЭЭ ЯВАГДАЖ БАЙХАД САГСНЫ БӨМБӨГ ДУНДУУР НЬ ХУВААЖ ГУТЛЫН ҮДЭЭСЭЭР УЯЧИХААД ИРДЭГ ТЭНЭГ ГАРУУДДАА ТЭНЭГ МУНАГ УХААНДАА АДИЛХАН МАРКИЙН МАШИН БОЛОХООР БАРИГДАХГҮЙ ГЭЖ МУНАГЛАЖЭЭ.КР НЬ МАНАЙХААН ХУЛГАЙЧ ХҮМҮҮСИЙН ГАРЫГ ТАЙРЬЯА МАЛЫН ХУЛГАЙЧИЙГ ДУХАН ДЭЭР МАЛЫН ХУЛГАЙЧ ГЭЖ ТОМООР ТАМГАЛААД БУГУЙВЧ ЗҮҮЛГЭЭД ӨДӨХ БОЛГОН ХЯНАЯА ГӨЛӨГНҮҮДИЙГ

Холбоотой мэдээ

Back to top button