Top StoriesНИЙГЭМ

Сурвалжилга: АИ-92 бензин Увс аймагт хамгийн өндөр буюу ₮3100, түгээгчид үнэ нэмэгдсэн шалтгааныг мэдэхгүй байна

Өнгөрсөн баасан гарагийн орой ШТС-ууд бензин, түлшний үнийг урьдчилан мэдэгдэхгүйгээр 200 төгрөгөөр өсгөсөн. Харин өчигдөр буюу /2025-05-26/-нд АИ-92 бензинээс бусад түлшний үнийг хэвээр үлдээсэн. Нэг үгээр хэлбэл хоёр жил гаруйн хугацаанд тогтвортой байсан иргэдийн хамгийн түгээмэл ашигладаг бензиний үнэ 200 төгрөгөөр өсөж 2590 болоод үлдэв.

Бензиний үнэ огцом өссөнд салбарын сайд Ц.Туваан "Үнийн зөвлөлийнхөн тавдугаар сарын 5-нд уулзаад 25-нд дахин уулзаж нөхцөл байдлыг яръя гэсэн боловч нефть импортлогч компаниуд энэ ярианаасаа буцаж гэнэт үнээ нэмсэн. Ярьж тохирсноосоо буцаж болохгүй. Манай авдаг нефтийн үнэ нэмэгдээгүй, дизель түлш харин ч тонн тутам 100 ам.доллароор буурсан. Импортлогч компаниуд валютын ханш өссөн учраас АИ92 шатахууны үнийг нэмсэн гэж байгаа. Өнөөдөр Үнийн зөвлөлийнхөн дахин уулзана. Төр, яамны зүгээс шууд авч хэрэгжүүлэх арга хэмжээ байхгүй. Бид зөвшилцөж асуудлаа шийддэг. Мөн бид ШӨХТГ-т хандсан байна. Хэрвээ торгууль оногдуулна гэвэл бид дэмжинэ.

Улс төрийн нөхцөл байдал ийм байхад нефть импортлогчид хүлээж болох байсан. Улс төрийн нөхцөл байдалтай давхцуулах шаардлагагүй. Ихэнх импортлогч компаниуд утсаа аваагүй. Шунхлай компани утсаа авч АИ92-оос бусад бүтээгдэхүүний үнийг 200 төгрөгөөр бууруулна гэж хэлж, хэлсэндээ хүрсэн. Шатахууны үнийг хэвийн байдалд нь оруулахын төлөө ажиллана. Нөөц хангалттай байгаа, лавтай нэг сардаа нөөцийн хомсдолд орохгүй” гэх хариултыг өглөө.

Алслагдмал, бартаат замтай, нөөц хомсдолтой, хувийн импортлогчдын үнэ тохиролцоо ихтэй гэх олон хүчин зүйлээс шалтгаалан баруун аймгийн иргэд Улаанбаатарын ханшаас литр тутамдаа 500 гаруй төгрөгийн нэмэгдэлтэй худалдан авсаар буй.

Иймд бид одоогийн байдлаар 21 аймагт АИ-92 бензин хэдэн төгрөгийн үнэтэй худалдаалагдаж буйг тодруулсан юм.

Үнийн мэдээллийг дараах инфографикаас харах боломжтой.

Эх сурвалж:

  • 21 аймаг дахь ШТС руу холбогдож одоогийн ханшийг тодруулж
  • ҮСХ-ний мэдээллийг санг шүүж тоог нэгтгэн хүргэв

Харин иргэд бензиний үнийн өсөлтөд ямар байр суурьтай байна вэ?

Иргэд: Өнгөрсөн амралтын өдрүүдэд бидний өргөн хэрэглээний сагсны гол бүтээгдэхүүн болох бензин түлшний үнэ нэмэгдсэн. Бүхэл дүнгээр буюу 200 төгрөгөөр өснө гэдэг хэрэглээний сагсанд багтдаг бүтээгдэхүүн нэг бүрийн үнэ 500-2000 төгрөгөөр магадгүй түүнээс ч ихээр өсөх магадлалтай. Монголд хэвшмэл ойлголт болчихсон нэг зүйл бий шүү дээ. Юмны үнэ өсдөг, харин хэзээ ч буурдаггүй. Тийм учраас бусад барааны үнэ ханшид ихээр нөлөөлөхөөс урьтаж үнэ нэмэгдэх болсон шалтгаан, бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж иргэдийнхээ халаасыг хоослохооргүй шийдвэр гаргаасай гэж хүсэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 27, 2025 09:06

Энэшатахууны том том олигархууд даварч байна даа

Зочин
Зочин
5 сар 27, 2025 09:09

Яаж ингэж олны хэрэглээндээ монжоо хийж чадаад байдаг байна аа. Төр засаг тогтворгүй байх үеэр самбаачлаад хөөрхөн ашиг хийгээд байхын

Зочин
Зочин
5 сар 27, 2025 09:13

oron nutgiinhan bol benzind shuluuldag yum baina doo

Зочин
Зочин
5 сар 27, 2025 09:16

uwsiihan chin yaj amidraad baigaa yum bee

Зочин
Зочин
5 сар 27, 2025 09:16

Түгээгчид рүүгээ битгий дайраарай хүмүүсээ энэ хэд чинь зүгээр л ажлаа хийж яваа хамаг будлианыг МТ-ын Анандбазар нтр л мэдэж байгаа

Зочин
Зочин
5 сар 27, 2025 09:29

Пүү ямар аймаар үнэтэй бензин бэ

Зочин
Зочин
5 сар 27, 2025 09:36

ээ чааваас даа ард иргэдээ өөрсдөө ч шулаад гадныханд ч шулуулаад байдаг нь хөгийн шүү

Зочин
Зочин
5 сар 27, 2025 09:39

Яачаад байгаан худлаа сэвэхгүй шүү нөхдөө??????!!!! УУЧЛААРАЙ....МОНГОЛ ТӨРИЙН АЛБА СОШИЛООР СЭВДЭГ АЛБА БИШ ШҮҮ ККК

Зочин
Зочин
5 сар 27, 2025 09:41

шулаач нар

Зочин
Зочин
5 сар 29, 2025 23:41

Орон нутгийнхан хэцүү юм аа

Зочин
Зочин
5 сар 29, 2025 23:41

Арай дэндүү үнэтэй юм

Зочин
Зочин
5 сар 29, 2025 23:42

Яг үнэн үү

Зочин
Зочин
5 сар 29, 2025 23:42

Увсынхан баян болж таарлаа

Зочин
Зочин
5 сар 29, 2025 23:42

3100 гаар нэг литр бензин авна гэнэ үү хэтэрсэн юм

Зочин
Зочин
5 сар 29, 2025 23:43

Арай дэндлээ төр засаг

Зочин
Зочин
5 сар 29, 2025 23:43

Увсынхан хэцүү амьдрах нь аргагүй юм байна

Зочин
Зочин
5 сар 29, 2025 23:43

3100 байхдаа яах вэ

Зочин
Зочин
5 сар 29, 2025 23:44

Г�##�зуур�##�

Холбоотой мэдээ

Back to top button