Эдийн засгийн мэдээ

Хармагтай төслийг эзэмшдэг Xanadu Mines хувьцаагаа зарах гэж байна

Зэс, алтны томоохон Хармагтай төслийг эзэмшдэг "Xanadu Mines” компанийн нэгж хувьцааг 0.08 ав.доллараар худалдаж авах саналыг Bastion Mining гэж компани тавиад байгаа.

Тэгвэл энэ саналыг хүлээн авах нь зүйтэй гэсэн зөвлөмжийг Xanadu Mines-ийн ТУЗ-өөс өгчээ.

ТУЗ-ийн зөвлөмж ингэж гарсан тул Xanadu Mines нь компанийнхаа тодорхой хувийг Bastion Mining-д худалдах нь ойлгомжтой болоод байна. Энэ бол анхны үнийн саналуудаас өндөр, хувьцааны ханшийг ч огцом өсгөсөн санал юм.

Bastion Mining нь консорциум болж орж байгаа бөгөөд үүний цаана Сингапурт бүртгэлтэй Boroo Pte бий.

Мөн эдгээр өдрүүдэд Хармагтайг стратегийн ордод хамааруулах ёстой юу. Хэрэв тэгвэл төр 34 хувийн хэлцэл хийх үү зэрэг сэдэв анхаарал татаж байгаа. АҮЭБ-ийн сайд Ц.Тувааны хувьд нэгэнтээ Хармагтай дээр анхаарна, нөөцийн хувьд яах аргагүй стратегийн томоохон орд мөн гэдгийг мэдэгдсэн.

Олон жилийн өмнөөс яригдаж байгаа ч Монголын төр Хармагтайг дандаа л гадаадын компаниудын мэдэлд даатган орхиж өдийг хүрсэн түүхтэй юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 30, 2025 08:54

Ингээд хөрөнгө оруулагчид нь гараад л байдаг. Энэ бол төр засгийн бодлого буруу явж байгаагийн маш том үзүүлэлт, үр дүнгийн хэмжүүр шүү дээ. Нэмээд татвар төлөгчдийн мөнгөөр босоо хөх мөх ч билүү худлаа эх орон ч үзэл мүзэл ярьсан юмнуудаа сайн орилуулаад бай даа. Одоо орж ирэх амьтан олдох ч үгүй.

Зочин
Зочин
5 сар 30, 2025 13:04

гадныхан манай юмыг дамжуулан зарж баяжаад байдаг эзэд нь монголчууд учраа мэдэхгүй суугаад байдаг ийм цаг байх гэж.

Холбоотой мэдээ

Back to top button