Сошиал трэнд

“Тэдэнд дуугарахгүй сэдэв гэж үгүй”

Улс төрийн хүрээнд яригдаж буй сэдвүүд дээр яаж ийгээд дуугарахын тулд попрох өнцөг олж, сүртэй чанга мэдэгдэл хийн, олон нийтээс нэмэх оноо авдаг хэвшилд О.Баасанхүү, Ж.Батзандан нарын гишүүд бүр “гаршсан”

Тухайлахад,ҮАБЗ-өөс ахмад настны тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа чөлөөлөх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж буйтай холбогдуулан, Ж.Батзандан гишүүн мэдээлэл хийж, “Тэтгэврийн зээлтэй 240 мянган ахмад бий. Эдгээр 240 мянган ахмад тэтгэврийн зээлээ тэглүүлээд, 150 мянган ахмад зээл аваагүйнхээ төлөө хохирох ёсгүй. Тиймээс “Зээл аваагүй ахмадууд хохь нь” гэдэг бодлого буруу гэж ШИНЭ нам үзэж байна” гэж попров.

Тэтгэврийн мөнгөөрөө амьдардаг ахмадууд хэвлэл хурал хийж, “Бидний зээлийг төрөөс төлж өгөх шаардлагагүй” гэж дуугарч чадаж байхад Ж.Батзандан гишүүн тэтгэврийн зээл аваагүй хэсгийг ялгалаа гэж тэс хөндлөн зүйл ярьж, ултөржүүлж байх жишээтэй.

Мөнхүү энэ сэдвийн хажуугаар О.Баасанхүү гишүүн ч дуугүй өнгөрсөнгүй. Тэрбээр “Хоёр сард зээл авахаар хүлээж байгаа хүмүүсийг яах вэ. Цагаан сараа тэтгэврийн зээлээр болгодог хүмүүсийг яах вэ. Одоо цагаан сарын өмнө тэтгэвэр авч байгаа ахмадууд шууд авах боломж, хөрөнгө байгаа юм уу” гэхчлэн хуулийн төслийн хэлэлцүүлэг дээр хамгийн идэвхтэй үг хэлсээр байна.

Ерөөс тэдэнд дуугарахгүй сэдэв гэж үгүй билээ. Попрох өнцөгийг ч тэд хамгийн сайн мэдэрдэг.

Г.ҮҮЛТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ard tumen teneg bish
Ard tumen teneg bish

Ard tumend taalgagdchih boluu geed hoshgiruulah geed l yum bolgoniig avch poprono 2shizo

Dulaan
Dulaan

Shudraga es tegsh erhiin telee temtsej bui humuusiig poporloo geh yum hen ch ugee heleh erhtei Eeree harin huvia hichhegch bol boli

С.О ч гэнүү
С.О ч гэнүү

За тэгээд гишүүд үг хэлэх эрхгүй болохнуу анхнаасаа чадахгүй бол зээл тэглэнэ гэж попорсын хохьчинь үг үйлдээ бодож тооцоолж амлахгүй яасын

Enkhee
Enkhee

Ed duugarajgyi bol hen duugarhiin duugarch baij reneguuded sanaa ugch baigaa bus uu

Зочин
Зочин

Энд Буянгийн Жаргалсайханы зураг, нэр алга. Бас мөн ч их мэдэгч шүү дэ.

Зочин
Зочин

shal hudlaa dur esgegchid.Tiim l yum bol 5 tolgoi,zorigiin hereg,offshor,avilgal geed ta nart temtsvel yum l ih bna.songuuli dohohoor genet

Холбоотой мэдээ

Back to top button