Гадаад мэдээДЭЛХИЙ

Трампын тарифын улмаас Их Британийн ДНБ 2023 оноос хойш үзэгдээгүй хэмжээгээр буурлаа

Их Британийн эдийн засгийн өсөлт дөрөвдүгээр сард огцом удааширч, ДНБ буурсан гэдгийг пүрэв гарагт /2025.06.12/ нийтлэгдсэн албан ёсны тоо баримт харуулжээ. Тодруулбал дөрөвдүгээр сард Их Британийн ДНБ 0.3 хувиар буурсан нь 2023 оны аравдугаар сараас хойш үзэгдээгүй уналт. “Reuters” агентлаг эдийн засагчдаас санал асуулга авч Их Британийн эдийн засаг 0.1 хувиар унана гэж таамаглаж байсан юм.

Сангийн сайд Рэйчел Ривз хэлэхдээ ДНБ-ий тоо мэдээжийн хэрэг сэтгэл дундуур байна гэжээ. Ковидоос хойш Их Британийн эдийн засаг тааруухан өсөлт үзүүлсэн. Дөрөвдүгээр улирлын уналтын томоохон хэсэг нь үйлчилгээний салбарын гарц 0.4 хувиар буурсантай холбоотой байв. Мөн өөр том хүчин зүйл үл хөдлөх хөрөнгийн салбарын сулхан үзүүлэлт байсан аж. Эдгээр уналт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампы оноосон өргөн хүрээтэй тарифын нөлөөг харуулж буй. Дөрөвдүгээр сард Их Британиас АНУ-руу экспортолсон барааны хэмжээ 2 тэрбум фунт стерлингээр (2.7 тэрбум ам.доллар) буурсан байна. Энэ нь 1997 оноос хойших хамгийн том бууралт аж.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button