Нийгэм мэдээ

6-8 сартай хүүхдүүдэд улаанбурхан өвчний эсрэг вакцин хийж эхэлжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 16-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 7717, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 693, гэрээр 1212, эдгэрсэн 5807, Хавьтал 63052, нас баралт зургаа болсон.

Дархлаажуулах насанд хүрээгүй хүүхдүүд өвдөх нь их байгаа тул 6-8 сартай хүүхдүүдийг улаанбурхан өвчний дархлаажуулалтад хамруулах шийдвэр гарчээ.

Энэ талаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд "Улаанбурхан өвчлөлийн нийт тохиолдлын 71,2 хувь нь вакциндаа хамрагдаагүй, 5 хувь нь вакцины нас болоогүй буюу 9-өөс доош сартай хүүхдүүд байна. Нас барсан 5 тохиолдлын 4 нь вакцины нас болоогүй 9 сараас доош настай хүүхэд байна.

Вакцин хийлгэх нас болоогүй хүүхдүүдээ улаанбурхан өвчнөөс сэргийлэхийн тулд 6-8 сартай хүүхдүүдэд тус өвчний эсрэг вакциныг хийх шийдвэр гаргаад хэрэгжүүлж эхэлсэн. Иймд харъяа өрх, сумын эрүүл мэндийн төвүүдийн дархлаажуулалтын нэгжүүдээр вакцинаа хийлгэх боломжтой.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 16, 2025 15:49

вакциныг өмнө нь яагаад 9 сартайгаас эхэлж хийдэг байсан бэ, одоо өвчлөлөөс болоод л наашлуулж байгаа бол, яг хэний шийдвэр вэ, уг нь эцэг эхчүүдэд сайн ойлгомжтой тайлбар өгвөл, вакциндаа сайн хамрагдана даа

Холбоотой мэдээ

Back to top button