Нийгэм мэдээ

Зайсангийн шинэ гүүрний авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 30-нд нээнэ

Зайсангийн зүүн гүүрийг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд авто замын хөдөлгөөнийг энэ оны нэгдүгээр сарын 10-наас хааж, буулгаж, гуравдугаар сараас гүүрийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн.

Харин шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд ашиглалтад оруулах юм. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэнгээс тодрууллаа.

Тэрбээр “Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил дуусах шатандаа орсон. Шинэ гүүр нь нийт найман ширхэг дам нуруутай бөгөөд дээд бүтээцийн есөн алгаслын бэхэлгээний ажил өнөөдөр дуусна. Алгаслын тэгшилгээний үе дууссаны дараагаар гүүрний хучилт болон хоёр талын дөхөх замын хучилтыг хийнэ. Мөн явган хүний зам, гэрэлтүүлэг болон гадна талын хайсыг байрлуулах ажил хийгдэх бөгөөд гүүрний авто замын хөдөлгөөнийг энэ сарын 30-ны өдөр нээхээр төлөвлөж байна” гэв.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button