Улс төрийн мэдээ

Засгийн газар ба олон нийтийг Н.Баасандамба "холбоно"

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын даргаар Н.Баасандамба ажиллана. "Ийгл" телевизийн продюсераар ажиллаж байсан тэрбээр өчигдөр ажлаа хүлээн авсан юм.

Энэ бол Засгийн газар, тэр дундаа Ерөнхий сайдын үзэл баримтлал, хийж хэрэгжүүлж байгаа ажил, стратегийн томоохон бүрэлдэхүүн хэсгийг "зурдаг", хамгийн гол нь олон нийтийн итгэл, хүлээлтийн "судас"-ыг барьдаг албан тушаал юм.

Ил тод, нээлттэй байх бол нэг хэрэг. Харин мэдээллийн урсгалыг ямар стратеги баримталж явуулах вэ гэдэг бас нэгэн хэрэг бөгөөд энэ ихэнхдээ хөшигний ард өрнөж байдаг. Тийм ч учраас өнгөрсөн хугацаанд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар айдсаар засаглах, хэзээ ч ил гарч ирдэггүй хэн нэгэн дайсан "өлгөж" үзэл баримтлалаа илэрхийлэх чиг хандлага руу явчихсан нь үнэн.

Хэвлэл, мэдээллийн салбар болон сэтгүүл зүйд өөрийн тод мөртэй, нухацтай, туршлагатай, чадварлаг Н.Баасандамбад амжилт хүсье.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ккккк
Ккккк
6 сар 18, 2025 12:55

Ийгл тв �##�ь эрт амаа МАН-д бариулчихсан. Энэ нөхөртэй холбоотой байсан байна.

Зочин
Зочин
6 сар 18, 2025 14:33

ЗА ТЭГВЭЛ ИРЭГДИЙХЭЭ ҮГИЙГ ХЭЗЭЭ Ч СОНСОЖ БАЙГААГҮЙ ХӨСРИЙ ТОЛГОЙТОЙ ТӨРИЙН ТҮШЭЭДЭД ХЭЛЭХ ҮГЭЭ ЭНЭ ГӨЛГӨР ХАРХҮҮД ХЭЛЭХЭЭР АЦНУУДАД ХЭЛЭЭД БАЙХ ЮМ УУ? ИРГЭДЭЭ СОНСОДОГГҮЙ ТӨР ШҮҮ ДЭЭ БИДНИЙГ ХЭЗЭЭ СОНСДОГ ВЭ? ГЭЭЧ СОНГУУЛИАР Л СОНСОЖ ДУУЛГАВАРТАЙЯА ТОЛГОЙ ДОХИХДОО ДОТРОО БОЛ САЛААВЧ ӨГӨӨЛ БАЙЖААГАШТ ЭНЭ БОЛ БОДИТ ҮНЭН

Холбоотой мэдээ

Back to top button