Гадаад мэдээДЭЛХИЙ

Украин хүн ам зүйн хямралын улмаас иргэдээ давхар иргэншилтэй байхыг зөвшөөрлөө

Украины парламент дайны улмаас хурцадсан хүн ам зүйн хямралыг намдаахын тулд иргэдээ давхар иргэншилтэй байхыг зөвшөөрсөн хуулийг лхагва гарагт /2025.06.18/ баталжээ. Өмнө нь Украин иргэдээ давхар иргэншилтэй байхыг зөвшөөрдөггүй байсан юм. Ийм учир гадаадад амьдарч буй украинчууд иргэншлээсээ татгалздаг байжээ.

Тус улсын засгийн газрын тоо баримтаар бол 25 сая гаруй украин иргэн гадаадад амьдардаг аж. Украины одоогийн хүн ам 32 сая, тус улс 1991 онд тусгаар тогтнолоо зарлах үед 52 сая хүн амтай байсан юм. Тус улсын Эв нэгдлийн асуудал эрхэлсэн сайд Олексий Чернышов хэлэхдээ “Энэ шийдвэр нь дэлхийн сая сая украинчуудтай харилцаа холбоогоо хадгалах, сэргээх чухал алхам” гэж хэлсэн байна.

2022 онд дайн эхэлснээс хойш давхар иргэншилтэй болох асуудлыг Украины эрх баригчид илүү нухацтай авч үзэх болжээ. Дөрөв дэх жилдээ үргэлжилж буй дайны улмаас Европын орнууд руу 5 сая орчим украин иргэнд дүрвэсэн байна. Мөн байлдааны улмаас олон арван мянган иргэн амь үрэгдсэн.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 19, 2025 15:58

МОНГОЛ ИРАА

Холбоотой мэдээ

Back to top button