Путин: Зеленскийтэй уулзахад бэлэн, гэхдээ хэлэлцээрийн сүүлийн шатанд

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзахад бэлэн, гэхдээ хэлэлцээрийн сүүлийн шатанд л биечлэн хэлэлцэнэ гэж хэлжээ. Санк-Петербург хотноо болж буй олно улсын эдийн засгийн чуулганы үеэр “Би түүнтэй уулзахад ч бэлэн байгаа. Гэхдээ уулзалтын ширээ дээр суугаад эцэс төгсгөлгүй хуваах бус нэг мөсөн зогсоох зорилготой сүүлийн шатанд л уулзана” хэмээсэн юм.
Путиний хэлснээр Киев, Москва энэ долоо хоногийн ням гарагт /2025.06.22/ дахин хэлэлцээ хийхээр тохиролцсон байна. ОХУ, Украин өмнө нь хоёр ч удаа хэлэлцсэн ч гал зогсоох эсвэл дайныг дуусгах тал дээр ямар нэгэн ахиц дэвшил гараагүй. Путин чуулганы үеэр Зеленскийг Украины хууль ёсны ерөнхийлөгч биш гэж дахин мэдэгдсэн байна. Украин 2022 оноос хойш дайны хууль дор төрийн ажлаа явуулж байгаа. Дайны хууль хэрэгжиж буй үед ямар нэгэн сонгууль явуулахыг хориглодог юм. Путин Зеленскийг Украины хууль ёсны удирдагч биш гэж мэдэгддэгийг Киев, барууны орнууд эсэргүүцдэг.
Эх сурвалж: The Moscow Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!