Гадаад мэдээДЭЛХИЙ

“Voice of America” агентлаг Трампын захиргаанд бууж өглөө

“Voice of America”-ийн толгой агентлаг болох АНУ-ын Дэлхийн хэвлэл мэдээллийн агентлаг (USAGM) баасан гарагт /2025.06.20/ 639 ажилтнаа цомхотгож буйгаа цомхотгож буйгаа мэдэгджээ. Ингэснээр тус агентлаг гуравдугаар сараас хойш ажиллах хүчнээ 85 хувиар бууруулав.

“USAGM”-ийн ахлах зөвлөх Кари Лэйк хэлэхдээ, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын бодлогын хүрээнд 1,400 гаруй ажлын байрыг цомхотгосон гэжээ. Тэрбээр тус агентлаг нь үйл ажиллагааны доголдолтой болсноос гадна хувь хүний өрөөсгөл хандлага, үрэлгэн байдалд автсан гэж шүүмжилсэн юм. Лэйк мэдэгдэл хийхдээ “USAGM болон Voice of America”-ийн 639 ажилтанд цомхотголын тухай мэдэгдэл илгээсэн. Энэ нь хэтэрхий удаан хугацаанд үргэлжилсэн хариуцлагагүй, хүн сурталтай байдлыг арилгах хүчин чармайлтын нэг” гэжээ.

Одоо “USAGM”, “Voice of America” болон “Office of Cuba Broadcasting” нийтдээ 250 ажилтантай үйл ажиллагаагаа явуулна. Энэхүү алхам нь 1942 онд Нацист Германы суртал ухуулгын эсрэг үйл ажиллагаа явуулахаар үүсгэсэн “Voice of America”-ийн төгсгөл болж буй явдал хэмээн “Reuters” мэдэгдсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 21, 2025 21:38

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!

Холбоотой мэдээ

Back to top button