Путин: Украин бүхэлдээ биднийх

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин баасан гарагт /2025.06.20/ үг хэлэхдээ түүний бодлоор Украин бүхэлдээ Оросынх гэжээ. Мөн ОХУ-ын цэргүүд Украины Сумы хотыг хилийн дагуу хамгаалалтын бүс байгуулах зорилгын нэг хэсэг болгон авч магадгүй гэж анхааруулсан байна.
Путин Санкт-Петербургт явагдаж буй олон улсын эдийн засгийн чуулганд оролцож байхдаа оросууд болон украинчууд нэг ард түмэн гэж үздэг учир тэр утгаараа Украин бүхэлдээ Оросынх гэж хэлжээ. Тэр нэмж хэлэхдээ “Орос цэргийн хөл хаана хүрнэ, тэр манайх гэдэг зүйр үг бидэнд байдаг” хэмээсэн юм.
Украины гадаад хэргийн сайд Андрий Сыбиха түүний хэлсэн үгийг ОХУ АНУ-ын гаргаж буй энх тайвны хүчин чармайлтыг үл тоомсорлож буйн нотолгоо гэжээ. Москва нэмж газар нутаг эзэлж, илүү олон украинчуудыг хөнөөх зорилготой гэж хэлсэн байна. Одоогийн байдлаар ОХУ Украины газар нутгийн тавны нэгийг хяналтдаа авсан байгаа юм. Киев болон барууны холбоотнууд Москва Украины дөрвөн муж болон Крымийн хойгийг өөрийн эзэмшлийнх гэж зарласныг эсэргүүцдэг билээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХУЧВАА
Гэрээ засаагүй ПУТИН төрөө хэрхэн засах билээ. Сэтгэл нь хоосон ПУТИН тархи нь яаж баяжих билээ. Харснаа хоморгол устгагч хажуудахаа үл тогтоож харин орныг түрэмгийлэгч ханаж цадахаа мартсан ПУТИН үзэн ядаж байна Энх тайвнаар орш
hulmas oros buheldee tatar mongoluudiinh gej medhuu
Путин гуай! Танайх үнэхээр тийм хүчтэй юм наад муу украйнаа бут цохиод газрын хөрснөөс арчаад, ногоон нүдэн зелескийг америк садам хусейныг я�##�аа яг түүн шиг болго!
Энэ Путин гэдэг хүн яав ч эрүүл саруул хүн биш юм шигээ.