ДЭЛХИЙ

Япон: 26 настай уулчин залуу баавгайд бариулж амиа алджээ

Японы Хоккайдо арлын зүүн хойд хэсэгт орших алдарт Раусу уулын бүсэд алга болсон аялагч залуугийн цогцсыг ойгоос олжээ. Түүнийг баавгайн дайралтад өртсөн болохыг тогтоосон байна.

Нас барсан залууг Сота Кэйсүкэ (26 настай) гэж тогтоосон бөгөөд нэг найзын хамт Ширетоко уулын бүсэд явган аялал хийж байжээ. Улмаар явган аяллын үеэр тэд бор баавгатай таарсан тухайгаа түүний найз мэдээлсэн байна. Тэрбээр "Кэйсүкэ амьтантай тэмцэхийг оролдсон ч баавгай түүнийг хүчээр ой руу чирсэн. Миний хувьд тэндээс зугтаж, даруй цагдаа, аврагч нарт мэдэгдсэн" хэмээсэн байна.

Энэ талаар сонссон Хоккайдогийн цагдаагийн газар, орон нутгийн аврах багуудын хамтаар эрэлд гарсан бөгөөд дараа өдөр нь Кэйсүкэгийн хувцасны хэсэг болон түрийвчийг олсон байна. Тэр өдөр орой нь цогцсыг олж, эмнэлгийн үзлэгээр баавгайн шалтгаант гэмтэлтэй болохыг тогтоожээ.

Ослын дараа эрэл хайгуулын ойролцоо байсан нэг баавгайг агнасан бөгөөд түүний ДНХ шинжилгээгээр дайралтад оролцсон эсэхийг шалгаж байна. Уг хэрэг Ширетоко уулын бүс нутагт сүүлийн 63 жилийн хугацаанд бүртгэгдсэн анхны баавгайн дайралт болж байна. Ширетоко нь Японы хамгийн зэрлэг, хамгаалалттай байгалийн бүсүүдийн нэг бөгөөд Дэлхийн өвд бүртгэгдсэн газар билээ.

Орон нутгийн удирдлагууд энэ хэрэгтэй холбогдуулан уулын бүсэд аялж буй иргэдийг аюулгүй байдлын заавар мөрдөх, ганцаараа явахгүй байх, баавгай үргээгч дуу авиа бүхий төхөөрөмж авч явахыг зөвлөж байна. Мөн осол болсон уулын замыг түр хугацаанд хаажээ.

ЭХ СУРВАЛЖ: JAPAN TIMES

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

naizaa orhiod yavdag aimhai amitan baij dee

Зочин
Зочин
Reply to  Зочин

Тиймээ новш чинь хамт бариулахгуй...

Зочин Алтанчимэг
Зочин Алтанчимэг
Reply to  Зочин

Тэгээд хамт үхсэн нь дээр гэж үү

Shudarga shuugch
Shudarga shuugch
Reply to  Зочин

Chi ch hogiin hulchgar s#a bga da hamt iduulehiin mu haashain

Зочин
Зочин

Зүгээр байсан баавгайд ойртож очоод бариулаад одоо бас баавгайг алуулсан байна

Зочин
Зочин

Баавгай аюултай амьтан. Алж байхад хүмүүст л тустай.

Зочин
Зочин

Баавгайд бариулах гэдэг юм. Ха-лх хэлээр.

Зочин
Зочин

Хүрэн баавгай гэдэгсэн.

Зочин
Зочин

Г.Мишээл хэддүгээр анги вэ. Юу бичээд бнаа????????

Зочин
Зочин

Баавгайн шалтгаант ч гэх шиг..

Зочин
Зочин

Японд бас баавгай байхнээ

Зочин
Зочин

алаад дараа нь буруутайг нь тогтооно ч гэх шиг ямар манай цагдаа юу

Холбоотой мэдээ

Back to top button