НийгмийнНИЙГЭМ

Бордооны хөнгөлөлт үзүүлнэ

“Атар-4” тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд  биологийн гаралтай бордооны үнийн дүнгийн 30 хүртэл хувьд хөнгөлөлт олгоно.

Засгийн газрын “Аян өрнүүлэх тухай” 2025 оны 47 дугаар тогтоолд тусгаснаар тариаланч хүн, хуулийн этгээдийн хөрсний үржил шимийг сайжруулж, ургацыг нэмэгдүүлэх зорилгоор тухайн жилд хэрэглэсэн эрдэс болон биологийн гаралтай бордооны үнийн дүнгийн 30 хүртэл хувьд хөнгөлөлт олгох тухай баримт бичгийг шинэчлэн баталсан байна.

Иймээс тариаланчид зохих журмын дагуу бичиг баримтын бүрдлийг хангаж холбогдох байгууллагад илгээх аж.

Үүнд:

1.Бордоо импортлогч болон үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд тариаланч хүн, хуулийн этгээдэд худалдан борлуулсан бордооны НӨАТ-ын баримтыг тухайн жилийн 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үүсгэсэн байна.

2.Тариаланч хүн, хуулийн этгээдийн хэрэглэсэн бордоондоо хөнгөлөлт авах хүсэлтийн материалыг тариалангийн үйлдвэрлэлийн нэгдсэн plant.mofa.gov.mn цахим системийн “Дэмжлэг” хэсгийн “Бордоо” цэсээр 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хүлээн авна.

3.Ирүүлсэн хүсэлт материалыг тухайн оны 09 дугаар сарын 30-ыг дуустал хугацаанд хянан шалгана.

4.Хугацаа хожимдуулсан материал хүлээн авахгүй ба хөнгөлөлт үзүүлэхгүй юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button