Гэмт хэрэг

Хөгжлийн банкны хэрэг: Н.Алтанхуяг, Б.Найдалаа нарт холбогдох хэргийг шүүж байна

Хөгжлийн банкны хэмээх тодотголтой хэргийн шүүх хурал нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнөөдөр өглөө эхлээд байна.

2023 оноос хойш хэд хэдэн удаагийн шүүх хурал болсон бөгөөд уг 80 орчим хүн, 4 хуулийн этгээдэл хэрэгт холбогдсон байдаг. Мөн тус хэрэгт прокурорын гаргасан эсэргүүцэл, шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан 41 гомдлын хүрээнд өмнө нь хэргийг хянан шийдвэрлэсэн.

Энэ удаагийн шүүх хурлаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Б.Найдалаа нарт холбогдох хэргийг дахин шүүх юм. Эргэн сануулахад, Ерөнхий сайдын алба хашиж байхдаа, Н.Алтанхуягийг, Эдийн засаг хөгжлийн сайд асан Н.Батбаярыг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн буруутгаж байсан билээ.

Мөн УИХ-ын гишүүн Б.Найдалааг Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллахдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж улсад 44.3 тэрбумын хохирол учруулсан хэргээр яллагдагчаар татаж байсан юм. Өнгөрсөн онд шүүх бүрэлдэхүүний зүгээс уг хэрэгт 27 хүний хэргийг хэрэгсэхгүй болгосны дотор УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Н.Батбаяр нар багтсан байдаг.

Харин Улсын дээд шүүхээс Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, гишүүдэд холбогдох хэргийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгон, цагаатгаж шийдвэрлэхдээ дүгнэлтэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзэлгүйгээр цагаатгасан гэж дүгнэсэн байна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Холбоотой мэдээ

Back to top button