Улс төрийн мэдээ

Х.Жангабыл: Баян-Өлгийн Боловсролын газрын дарга "ХҮН намд элс, үгүй бол хална" гэж сургууль, цэцэрлэгийн багш нарыг дарамталж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар "Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Жангабыл "Баян-Өлгий аймагт олгох санхүүгийн дэмжлэгийг хоёр жил дараалан хаслаа. Төвийн бүсээс алслагдсан, хүн хам хамгийн олон аймаг шүү дээ. Тодорхой тайлбар авмаар байна, үүнээс болж 150 гаруй албан хаагчийг цомхотгомоор байна. Хоёрдугаарт, хүний хөгжил бол хамгийн том мега төсөл гэчихээд Баян-Өлгий аймгийн боловсролын салбарт нэг ч төгрөг нэмж тавигдаагүй байна. Мөн шаардлага хангаагүй ХҮН намын нэг нөхрийг томилсон нь цэцэрлэг, сургуулийн эрхлэгч нарт "Манай намд элсэхгүй бол ажлаас хална" гэж дарамталж байна. Тэр нөхрийг хэд хоногийн өмнө ажлаас чөлөөлснөө хэд хоногийн дараа дахиад томилсон сурагтай. Энэ үнэн бол П.Наранбаяр та ХҮН намын хүний нөөцийн сайд юм уу, улсын сайд юм уу?" гэж асуулаа.

Үүнд Сангийн сайд Б.Жавхлан "Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт бүгд жигд хасагдсан, энд Х.Жангабыл гишүүн буруугүй шүү. Нүүрсний орлого буурсан учраас АМНАТ-ын орлогыг орон нутагт жигд хуваахаар дахиад л буурч хуваарилагдсан. Өөр аргагүй. Төрийн албаны тоог 9 хувиар бууруулна гэж бид төлөвлөн баталсан. Үүнийг хэрэгжүүлээд явж байна. Үүн дээр улстөржсөн өнгө аяс гаргаж байгаа юм билээ. Баян-Өлгий аймгийн Засаг даргаас ч бичиг ирсэн. Тэр цомхотголд орох хүмүүст улстөржсөн маягаар хандаж байгаа бол буруу" гэлээ.

Мөн Боловсролын сайд П.Наранбаяр "Баян-Өлгий аймагт дөрвөн цэцэрлэг, сургуулийн төсөл хэрэгжихээр байгаа. Иймд шинээр хэрэгжүүлэх төсөл, хөрөнгө оруулалт байхгүй мэтээр ярьж болохгүй ээ. Боловсролын газрын даргын томилгооны тухайд, бидэнд ирүүлсэн ТАЗ-ийн шаардлагаар түүнийг чөлөөлсөн. Дараа нь түр томилгооны хүрээнд томилох шаардлагатай болсон. Тэгээд ахиад томилсон. Сургууль, цэцэрлэг дээр улстөржсөн асуудал гаргахыг би зөвшөөрөхгүй. Ирсэн мэдээллээр мөнгө төгрөг өгчих гэсэн байдлаар албан тушаал зардаг байдал тэнд нэлээд ужгирсан нь үнэн шүү. Үүн дээр бид шинэчлэлийг хийх ёстой" гэлээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ийм хариуцлагагүй нөхрийг дахин томилж байгаа нь хүний нөөцгүй болсон юм байхдаа. Уул нь хариуцлага тооцож оронд нь мэргэжлийн хариуцлагатай хүн томилох ёстой биз дээ

Зочинүнэн
Зочинүнэн

Доржханд гдг энэ даварсан хар золбинг дарахгүй бол улс сүйрүүлэх нь дээ...баянөлгийн казакууд руу далбигнаад бга гэсэн үнэн л боллоо доо??????

Холбоотой мэдээ

Back to top button