Улс төрийн мэдээ

О.Алтангэрэл: Оюутолгойн арбитрын маргаан уржигдар хэлэлцэгдэж эхэллээ, хэрэв ялагдвал гэсэн тооцооллыг төсөвт суулгасан уу

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар "Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл “2012-2016 оны парламентын Монгол Улсад авч үлдсэн Тавантолгойн орлогоор бид амьдарч байна. Төсвийн хүрээний мэдэгдлийг харахаар 462 сая ам.долларын алдагдалтай төлбөрийн тэнцэл бичсэн байна. Энэ хэрээр ам.долларын ханш өснө, ард түмний амьдрал хүндэрнэ гэсэн. Гэтэл Тавантолгойн бүлэг ордыг нийт баталгаатай А нөөцийн 40 орчим хувийг эзэмшдэг Ухаа худгийн орд төлбөрийн тэнцэлд нөлөөлдөг үү? Арга хэмжээ авах юм уу, авахгүй юм уу?

Уржигдар Лондонгийн арбитрын шүүх дээр РиоТинтогийн асуудал хэлэлцэгдэж эхэллээ. Энэ шийдвэр Монголын талд ашиггүй гарвал яаж нөлөөлөх вэ? Тооцоолол гарсан уу? Энэ РиоТинтогийн гэрээ бол асар булхайтай гэдэг өнөөдөр тодорхой болчихсон. Нэгэнтээ Арбитрын шүүхийн шийдвэр эсрэг талд, РиоТинтогийн санаснаар гарчих юм бол цаашид энэ төсөвт яаж нөлөөлөх юм бэ? Дээр нь Оюутолгойн мөнгийг Монголын банкаар дамжуулдаг болъё гэж олон жил ярьж байгаа. Ерөөсөө төлбөрийн тэнцлийг л сайжруулах гээд байгаа шүү дээ. Одоо ярихаа больчихсон уу, бид буугаад өгчихсөн үү?” гэлээ.

ЭЗХ-ийн сайд Н.Учрал “Төлбөрийн тэнцлийн алдагдал бол дэлхийн зах зээл дээр нүүрс, төмрийн хүдрийн үнэ бууж байгаатай холбоотой. Нүүрсийг бол биржээр арилжаалах хэрэгтэй. Зэс, төмөр, алтан дээр бас анхаарна. Газрын ховор элементийг ашиглах чиглэлээр арга хэмжээнүүдийг авч байна. Биржийн хуулийг бол ягштал мөрдөх ёстой. Богино хугацаанд хийх арга хэмжээг шатлалтай аваад явж байгаа. Баялгийн сангийн хэлэлцээрийг С.Бямбацогт сайд хариуцаж байгаа. Тэр Ухаа худгийн асуудал дээр чинь хэлэлцээр эхэлж байгаа гэдгийг хэлье” гэлээ.

Сангийн сайд Б.Жавхлан “Оюутолгойн орлого манай төлбөрийн тэнцэл дээр хангалттай эерэгээр орж ирдэггүй юм аа. Үүн дээр бид ажиллаж чадаагүй. Арбитрын маргааны тухайд, Оюутолгойн 1.57 их наядын төлбөр нь орж ирээд бид иргэдэд тараачихсан удаатай. Хэрэв муугаар бодоод бид шүүх дээр ялагдвал энэ мөнгийг буцааж төлөх болно. Ухаа худаг дээр мөнгөн урсгалыг сайн мэдэхгүй байна” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Учрал: Ухаа худгийн асуудал дээр чинь гэж хэлж. Хайрамжгүй, Улсынхаа эсрэг томорсон хариулт өгч. Огцруулах хэрэгтэй.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Энэ Ухаа худгийн асуудал тэргүүн шадар сайд Учралд огт хамаагүй, эсвэл хэт их хамаатай учраас ингэж хэлжээ гэж ойлгогдож байна

зочин
зочин

1.57 их наядад алданги бодож өгнө, алдангийн хэмжээг Засгийн газар жил бүр баталдаг.

Холбоотой мэдээ

Back to top button