Улс төрийн мэдээ

Ч.Номин: Өнгөрсөн оноос юу өөрчлөгдсөн гэж ийм алдагдалтай төсөв батлахыг зөвшөөрч байгаа юм бэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар "Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж байна.

Ерөнхий сайд гадаад өрийн бодлогоо чангатгана, багасгана гэсэн. Гэвч төсвийн хүрээний мэдэгдэлдээ өрийн таазыг нэмж оруулж ирсэн. Орлого бүрдэхгүй байх нөхцөл үүсэх нь дүгнэлтээр гарчихаад байхад өрийн таазаа нэмэгдүүлэх ямар баталгаа байна вэ? Н.Учрал сайд аа, нүүрсийг 90 сая тонноор гаргана, 70 ам.доллар байна гэж тооцсон байна. Олон улсын эрчим хүчний агентлагаас бол 2026 онд БНХАУ-ын нүүрсний эрэлт 3 хувиар унана гэсэн. 70 саяас тонноос илүү гарахгүй болов уу гэсэн тооцоолол эндээс гарч байна. Энэ төсөөлөл арай өндөр байгаа юм биш үү? Хэр бодитой вэ?

Хоёрдугаарт, төсвийн төсөөлөл ерөнхийдөө сайжирсан гэж дүгнэсэн юм байна. Өнгөрсөн оныг шал өөр дүгнэсэн. Өнгөрсөн оноос юу өөрчлөгдсөн гээд ийм алдагдалтай төсөв батлахыг зөвшөөрч байгаа юм бэ?" гэж асуулаа.

ЭЗХ-ийн сайд Н.Учрал “Б.Уянга гишүүний асуусантай ижил байна. Бидний баталсан төсвийн хүрээний мэдэгдэлд өрийн хязгаар 50 хувь байсан. Хуулиар 60 хувь байж болно гэж зөвшөөрсөн. Урсгал зардлыг бүр 24 хувь рүү багасгаад, өрийн таазын 60 хувийг 50 болгож бас бууруулаад л байна. Дараа нь дахиад 45 хувь хүртэл буурна. Түүнээс хуульд 60 хувь гэж байгаа гээд л тулгаад байгаа юм байхгүй. Нүүрсний тухайд, ирэх жил 90 сая тонныг гаргана гэхдээ зүгээр л өглөө сэрээд тооцчихоогүй, энэ боломжтой” гэлээ.

Сангийн сайд Б.Жавхлан “Манай өрийн 90 хувь нь гадаадаас болохоор валютын ханшын өсөлтөөр зэргээр өрийн номиналь хэмжээ нэмэгдээд байгаа юм аа. Хамгийн гол нь 2026 онд орлого дутаж байгаа. Тийм учраас 1 их наядын алдагдал гарах нь эрүүл үзэгдэл байхаас аргагүй. Тасарсан орлогодоо нийцүүлээд зарлагаа танана гэвэл энэ бүр хямрал руу аваачна” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЖАВХЛАН ЧОЙЖИЛСҮРЭН ХОЁРООС АНГИЖРААГҮЙ ЦАГТ МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ЯАГИ ХҮҮХНИЙ БОХИРДСОН ДОТООЖ ШИГ БОЛНО.

Холбоотой мэдээ

Back to top button