Улс төрийн мэдээ
УИХ-ын чуулганаар "Алт-3"-ын хориг, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас эхлэх товтой.
Урьдчилсан байдлаар өнөөдөр дараах асуудлуудыг хэлэлцэхээр байна:
- “Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг
- Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлт /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн холбогдох заалт, 14.10 дугаар зүйлийн 11, 12 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/
- Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нарын 9 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ зэрэг.
Үдээс өмнөх хуралдаанд амжиж "Алт-3" тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн тухай дүгнэлтийн хамт хэлэлцэх аж.
Эдгээрийн зэрэгцээ төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-ын чуулганаар идэвхтэй хэлэлцэж байгаа билээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.