УЛС ТӨРУлс төрийн мэдээ

VI сард "Ордоо өгөхгүй" гэж албан бичиг бичсэн Н.Цэлмүүн IX сард "Хэлэлцээр хийхэд бэлэн" хэмээн өөрчлөгджээ

Ерөнхий сайд Г.Занданшатар, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт стратегийн орд эзэмшигчидтэй уулзалт хийлээ. ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтын уулзалтад баялаг ашиглагчид менежерүүдээ явуулжээ. Харин Г.Занданшатарынхад "босс"-ууд нь өөрсдөө ирцгээжээ. MCS-ийн Ж.Оджаргал, МАК ХХК-ийн Н.Цэлмүүн гэхчлэн. Тэдний уулзалт олон нийтийн анхаарлыг татав. Ж.Оджаргал "Ерөнхий сайдтай тохирчихлоо" хэмээн инээд алдаж, Н.Цэлмүүн уриалагхан байгаагаа харууллаа.

Үүнээс МАК ХХК-ийн Ерөнхийлөгч Н.Цэлмүүний үг, үйлдэл хэрхэн зөрж байгааг хүргэе.

2025.09.22-нд Г.Занданшатарын Засгийн газрын уулзалтад оролцох үеэрээ, "Үндэсний баялгийн сангийн тухай шинэ хуулийг бид дэмжиж байгаа. Нарийнсухайтын орд дээр МАК ХХК хэлэлцээр хийхэд бэлэн байгаа" гэж хэлсэн 12 секунтын бичлэг цахим орчинд цацагдаад буй юм.

Стратегийн ордынхоо хувиар яг таг үг унагаагүй ч, Үндэсний баялгийн сангийн хуулийг дэмжиж байгаагаа хэлжээ. Гэхдээ үүнээс дөрвөн сар орчмын өмнө МАК ХХК-ийн Ерөнхийлөгч Н.Цэлмүүний бодол өөр байв.

2025.06.09-нд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт хаягласан албан бичигтээ, "Нарийнсухайт ордоороо 2.8 их наяд төгрөг татвар, төлбөр, хураамж төлсөн нь ашигт малтмалын борлуулалтын орлогын 55 хувийг эзэлдэг. Энэ нь Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг хангаж байна. 2007 оны 27-р тогтоолд багтаасан стратегийн ордуудыг 2024 онд баталсан Ашигт малтмалын тухай хуульд хамруулсан тухай тодорхой заалт байхгүй тул хэлэлцээр хийх хуулийн үндэслэлгүй" хэмээсэн байдаг.

Товчхондоо Засгийн газартай хэлэлцээр хийх сонирхолгүй байсан МАК ХХК-ийн байр суурь яагаад өөрчлөгдөв.

Энэхүү бичгийг илгээсэн үедээ Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлт болон дагаж мөрдөх журмын тухай хуулиар маргахаар Үндсэн хуулийн цэцэд хандсан гэдэг мэдээлэл бий. Үндсэн хуулийн цэц Үндсэн хууль зөрчөөгүй гэдэг дүгнэлт гаргасан гэгдэж буй юм.

Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байршилтай Нарийн сухайт ордод МАК-5, “Хүрэнтолгой коал майнинг” ХХК-1 тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Аль аль нь МАК ХХК-ийнх. Эл орд дээрх МАК ХХК-ийн найман жилийн орлого 18 их наядад хүрсэн бөгөөд улсад 1,7 их наядын татвар төлсөн гэх албан бус мэдээлэл бий. Нарийнсухайт ордод 1997 болон 2007 онд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн байдаг. Энэ ажлын зардал болох 120 мянга орчим ам.долларыг МАК ХХК улсад нөхөн төлжээ. Энэ нь 2007 оны ханшаар |1170 төг| юм. МАК ХХК ердөө 140 сая төгрөгөөр Нарийнсухайтыг авсан болж таарч байна. Чингэж аваад 2002-2013 оны хооронд МАК ХХК өөрийн хөрөнгөөр нарийвчилсан хайгуул хийсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 5.4-т Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашигласан тохиолдолд тухайн хуулийн этгээдийн хувьцааны 50 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүйгээр эзэмших бөгөөд төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож болно. Төрийн эзэмшлийн хувь, хэмжээг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулж болно.

Тэгэхээр хуулиараа МАК ХХК өгөөжийн дийлэнх буюу 50+1 гэсэн агуулгаар төртэй хэлцэл хийх болчхоод байгаа. Нэмээд нэг лиценз эзэмшдэг "Хүрэн толгой каол Майнинг" ХХК-иараа ч төртэй хэлцэлд орох учиртай.

Стратегийн орд гэдэг бол Үндсэн хуулийн 6.2-т зааснаар ард, нийтийн өмч. "Стратегийн орд эзэмшигчид" гэж өөрсдийгөө тодорхойлоод байгаа хүмүүс ордын нэгээхэн хэсэг дээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг тодорхой хугацаагаар л төрөөс авсан. Хэдэн үеэрээ өвлөн уламжилна гэсэн үг биш. Нийтийн өмч учраас олон нийтэд, улсад өгөөжөө өгөх үүрэгтэй. Өгөхгүй гэвэл тусгай зөвшөөрлийг цуцлах эрх төрд бас бий. Жишээ нь, Г.Занданшатарын Засгийн газар хоёр ордын тусгай зөвшөөрлийг цуцлаад харуулчихлаа. Үүнийгээ битгий өөрсдийгөө пиардаж, дээшээ шидэх хэрэгсэл болгочхоосой билээ.


Бид энэ талаар өмнө нь хүргэсэн Хөшигний ард: "Цагаан суварга"-аа стратегийн ордоос хасуулсан Н.Номтойбаяр энэ удаа "Нарийнсухайт"-аа баялгийн сангаас зугтаалгана нийтлэлийг доорх линкээр уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
35 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 24, 2025 12:24

Ард нийтийн өмчийг хувийн өмч мэт өмчлөөд суудаг нь дэндүү томроод байна

Зочин
Зочин
9 сар 24, 2025 08:38

Ичдэггүй новшууд

Зочин
Зочин
9 сар 24, 2025 12:23

140 saya togrogoor avchihaad 18 ih nayad hiisen gej sonsogdohod uur hurj b

асуулт байна
асуулт байна
9 сар 24, 2025 08:48

18 их наяд төгрөгийн ашгийг 8 жилд олсон мөртлөө болоогүй. ЭНЭ арай хэтэрнэ.

Зочин
Зочин
9 сар 24, 2025 09:49

enenii ord gej ats ni bdgiin huvhai guilgachin bj yu hutsnav

Зочинfdgasfdsadf
Зочинfdgasfdsadf
9 сар 24, 2025 11:33

ed naraas guih u baisan um. tur bucaagaal av

Зочин
Зочин
9 сар 24, 2025 12:16

Huuli baihad dur zorgooroo tailbarlaad yavdag ni uzen yadmaar. Ard tumnii umchiig huuramchaar huvaagaad avchihsan yum shig

Зочин
Зочин
9 сар 24, 2025 12:24

Undsen huuliin 6.2 bol togloom bish, ta nar dur medej guigeed bgaa gazar bish

Зочин
Зочин
9 сар 24, 2025 12:28

140 saya gej yu ve, arai chdee. Ard tumnii umchiig iim hямдаар avchihsan gej uu?

Зочин
Зочин
9 сар 24, 2025 12:29

Өөрийн өмч шиг авирлахаа болиосой, үнэхээр дургүй хүрч байна

Зочин
Зочин
9 сар 24, 2025 13:25

“Eronhii saidtai tohirchloo” gd ineej suuh ni mongoliin ard tumniig doosh hiisen hereg

Зочин
Зочин
9 сар 24, 2025 13:25

18 ih nayad ashig avchhaad ard tumend yamarch medremj uguhgui bna

Зочин
Зочин
9 сар 24, 2025 11:31

цаас бичнэ ч гэх шиг эргүү улны сэтгүүлч

зочин
зочин
9 сар 24, 2025 12:09

хогийн хулгайчууд

Зочин
Зочин
9 сар 24, 2025 12:24

Ulssiin mungu hiigeed baina gej martaj bolohgui. Shuudhan yrij l bh heregtei

Зочин
Зочин
9 сар 24, 2025 12:25

Turiin 50% ezemshil heregjuulehgui bol huuli hog deer hayagdlaa l gesen ug

Зочин
Зочин
9 сар 24, 2025 12:25

55% tatvar tulduu gsn ch ter ni chadvar gej bodood bga bol uuriin ashgaa dahij tootsood uz

Зочин
Зочин
9 сар 24, 2025 12:26

Өнөөдөр нэг үг, өчигдөр огт өөр үг. Итгэх арга �##�га

Зочин
Зочин
9 сар 24, 2025 12:26

PR hiij show hiij bgaa ni ilt. Hunii nuur harj yriad bgaa l yum

Зочин
Зочин
9 сар 24, 2025 12:27

Tsets shiidver garchihsan gedeg ni bas sonin, tegehed bas margaj suusan

Зочин
Зочин
9 сар 24, 2025 12:27

ene avgai buur mongondoo erguuteed ttoorchood ooriigoo hen gedgee martstan ajaa maamaa bha sh tee.......

Зочин
Зочин
9 сар 24, 2025 12:29

Ashigtai ni ch turtei huvaaltsah estoi. Tegeegui tsagt shudarga system bhgui

Зочин
Зочин
9 сар 24, 2025 13:25

Ene bol zuvhun bizness bish, state security ch gsn asuudal

Зочин
Зочин
9 сар 24, 2025 13:26

120k$ butsaaj tolood bna gej baharhah ni hogiin. Tsuuhun dungiig ni haraarai

Зочин
Зочин
9 сар 24, 2025 13:26

Heden jiliin daraa bas “ene bidnii umch” gd l poproh ni todorhoi

Зочин
Зочин
9 сар 24, 2025 13:26

Tur unen heregtseetei bol license shuud tsutslah ni zov

Зочин
Зочин
9 сар 24, 2025 13:27

Ard tumen deerelhuu uildliig yaj tevchih ve, unen hereer bol gutamshig

Зочин
Зочин
9 сар 24, 2025 13:27

Yagaad ch yum neg hesegt eserguutsdeg, daraa n neg hural deer ineed aldaad suuh ni buzar yum shig haragdlaa

Зочин
Зочин
9 сар 24, 2025 13:27

Ene humuusiin ugend itgeh hun odoo bhgui, hudlaa heleed bga ni ilt

Зочин
Зочин
9 сар 24, 2025 13:28

Ardiin umchluur togloson hunii hereg shuu, ene bugdiig ni il gargah heregtei

Зочин
Зочин
9 сар 24, 2025 13:28

Mungundaa idegdsen heden “boss”-uud Mongoliig udirdaj bgaa yum shig tsarailahaa boli!!!

Beton Ganbaa
Beton Ganbaa
9 сар 24, 2025 13:56

Ard tumnii baylag deer zaidalsan hulgaich ger bul

Зочин
Зочин
9 сар 24, 2025 14:57

Монголын төр засаг дэндүү сул дорой юм дөө, энэ хэдэн олигархи нь төрийг бүр элэг бариад дорд үзээд сурчихсан, дургүй нь хүрвэл огцруулаад л дураараа дургидаг

Зочин
Зочин
9 сар 24, 2025 15:04

hovdiin zereg must aluurchinguud Tselmuuniig a##a gej yrij bn

Зочин
Зочин
9 сар 25, 2025 01:30

Мөн чанартай ард түмний өмч штээ.

Холбоотой мэдээ

Back to top button