Өнөө өглөөний байдлаар хоёр ААН түрээсийн скүтер, мопедоо татан аваагүй байна

Өнөөдрөөс эхлэн Нийслэлийн нутаг дэвсгэрт скүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй аж. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын А/1453 тоот захирамжийн дагуу энэ оны 10-р сарын 20-ны өдрөөс ирэх оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар шийдвэрлэжээ.
Нийслэлийн засаг даргын тус захирамжийн дагуу түрээсийн цахилгаан дугуй болон скүтер, мопедын үйлчилгээ явуулдаг аж ахуй нэгжүүдэд шаардах бичиг хүргүүлсэн байна. Тэгвэл өнөө өглөөний байдлаар хоёр аж ахуй нэгж тээврийн хэрэгслээ бүрэн татаж аваагүй байгаа бөгөөд өнөөдрийн дотор түрээсийн үйлчилгээгээ зогсоох шаардах хуудас хүргүүлсэн аж. Хэрэв өнөөдрийн дотор түрээсийн үйлчилгээгээ зогсоон татан авахгүй бол эхний удаа сануулж, дараагаар нь хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авах юм байна.
Ирэх дөрөвдүгээр сард замын хөдөлгөөнд оролцуулж эхлэхдээ 16 нас хүрээгүй хүүхэд унахыг хориглох зохицуулалт хийх юм. Хэрэв цахилгаан дугуй болон скүтер, мопедын түрээсийн үйлчилгээ явуулдаг аж ахуй нэгжүүд дээрх тохиргоог хийгээгүй бол тухайн байгууллагын үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авна гэж НИТХ-ын дарга А.Баяр мэдэгдлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 нас хүрсэн хүрээгүй гэж хэн хянах юм бэ
Зөвшөөрлийн цуц�##�!! энэ муу зам дээр хогийн бизнес хийж яана аа, бүр зогсоох хэрэгтэй дээ
ОВООЛЖ БАЙГААД ШАТААЧИЙ
Журмын хашаан дээгүүр давуулан шидээд овоолчих яршиг.
БҮРМӨСӨН ХОРИГЛО