НИЙГЭМ

Ардын жүжигчин А.Очирбат агсны ганц охин О.Оюун МУГЖ болно

Бидний сайн мэдэх Дуу оруулагч, жүжигчин О.Оюун МУГЖ цол тэмдгээр энгэрээ мялаах гэж байна. Тэр бол Ардын жүжигчин А.Очирбат агсны ганц охин. Түүний аав 2017 онд тэнгэрт дэвшсэн.

А.Очирбат гуай бол У.Шекспирийн “Ромео, Жульетта” жүжгийн Меркуцио, Ф.Шиллерийн “Дээрэмчид”-ийн Франц Мор, Д.Намдагийн “Хярааны хонхорт”-ын харуул занги зэрэг 100 гаруй жүжгийн гол болон туслах дүр бүтээж, “Баавгай дууллах уу”, “Тэмдэгтэй хүн”, “Урилга”, “Бэлэн дарга”, “Хүү”, “Бригадын дарга”, “Бор, Төмөр хоёр” зэрэг жүжгийн зохиол бичин, “Тунгалаг Тамир”, “Мандухай сэцэн хатан” зэрэг 20 гаруй дэлгэцийн уран бүтээлд дүрээ мөнхөлсөн жүжигчин.

Харин охин О.Оюун нь аавынхаа мэргэжлийг өвлөж, Хүүхэд, залуучуудын театраас уран бүтээлийн гараагаа эхэлсэн. Мөн дэлгэцийн олон сайхан уран бүтээлд тоглосон. Ингээд зогсохгүй киноны дуу оруулагч жүжигчнээр ажиллаж, үзэгчдийн сайн танил болсон билээ.

Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагдаа,

“Аав минь Хүүхэд, залуучуудын театрын жүжигчин Д.Оюунсүрэн эгч дээр намайг анх дагуулж очсон юм. Одоо “Их засаг” их сургуулийн Театрын урлагийн сургуулийн захирлаар ажиллаж буй. Тухайн үед Д.Оюунсүрэн эгч залуухан, галттай цогтой, тайзан дээр ид гялалзсан бүсгүй байлаа. Аав минь хэнийг сайн гэж үнэлсэн, тэр хүнд л охиноо шавь оруулсан болов уу. Д.Оюунсүрэн эгч “Би чиний багш” гэдэггүй л дээ. Гэхдээ би тэр хүнийг миний багш болоод эгч, зөвлөгч гэж бодож явдаг. Мөн Гавьяат жүжигчин С.Алтанцэцэг эгч. Хүүхэд залуучуудын театрт ажиллаж байхдаа бид гурав нэг өрөөнд суудаг байлаа” хэмээн дурсжээ.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЭНЭ ХҮНД НӨХӨР СҮҮДЭР ХҮХЭД ШУУХАД БАЙДАГ БОЛОВ УУ? ОНГОН ТУУЖ ЯВААН БОЛОВ УУ? НҮДЭНД ДУЛААХАН ГОЁ АВГАЙ ЮМ НЭГ УДАА ЮУ ЯАХАД БОЛНОО БОЛОМЖИЙН ГАВЬЯАТЫГ НЬ ӨГЧИХНӨӨ АСУУДАЛГҮЙ

Зочин
Зочин

Очирбат гуайг монголчууд "Тунг�##�аг тамир"-ын Итгэлт баяны дүрээр бүгд сайн мэднэ!!

Холбоотой мэдээ

Back to top button