П.Наранбаяр: Ханиад, томуугийн дэгдэлд өндөртэй 6 дүүргийн 1-5-р ангийнхныг цахимаар хичээллүүлнэ

Боловсролын сайд П.Наранбаяр томуугийн дэгдэлтийн үед Ерөнхий боловсролын сургуулиудыг цахимаар хичээллүүлэх эсэх асуудлаар тодруулга өглөө.
Тэрбээр,
"Нийслэлийн хэмжээнд алаг цоог дэгдэлттэй байгаа үед хамгийн их ханиад томуу дэгдэж байгаа дунд сургуулиудыг цахим хэлбэрт шилжүүлнэ. Ирэх даваа гарагаас эхлэн бага сургууль цахим хэлбэрт шилжээд 12-р сарын 15-аас сургуулиудын амралт албан ёсоор эхлэхээр байгаа. Дунд сургуулиуд дараачийн долоо хоногоос нь цахим хэлбэрт шилжинэ гэсэн тооцоотой байна. Ахлах ангийнхны дунд ханиад томуугийн өвчлөл харьцангуй бага учраас танхимаар хичээллэнэ. Сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийнхнийг эцэг эхчүүд сайн асарч харах ёстой. Шууд карантин тогтоовол эцэг эхчүүд ажлаа хийх боломжгүй. Ханиадны тархалтын байдлыг харж байгаад цахим руу шилжинэ. Монгол Улс даяар, нийслэл даяар биш. Алаг цоог дэгдэлтэд тааруулж цахим руу шилжих бөгөөд ингэхдээ төвийн 6 дүүрэгт энэ арга хэмжээг авахаар ажиллаж байна" гэв.
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭНЭ НАРАНБАЯР ТЭР ЧИНБҮРЭН ХОЁРЫГ АЖЛААС НЬ ГУСААД БАЯНӨЛГИЙ РҮҮ ЦӨЛ БОЛОВСРОЛЫН САЛБАРЫГ САМАРЛАА ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫГ ЖИНХЭНЭ УТГААР НЬ ЭЛГЭЭР НЬ ХЭВТҮҮЛЖ ДЭЭРЭЭС НЬ ДЭВСЭЛЛЭЭ ОДОО ЮУ ДУТУУ БАЙГААН.БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ДАМПУУРАЛ ЭНЭ САЙДАНЦАРТАЙ ХОЛБООТОЙ ЧИНБҮРЭН ЧИ ЧАДДАГ ЮМ БОЛ ТЭР ЭМЧЭЭ ХИЙГЭЭД ЯВААЧ ЧАДАХГҮЙ БОЛ ӨРХИЙН ЭМНЭЛЭГ ДЭЭР ЭМ БИЧЭЭД СУУЖ БАЙГААЧ.