Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоолоо
Нийгмийн даатгалын сангаас бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхдэд нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр олгодог.
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй хүний тэтгэвэр, тэтгэмжийг 20 хувиар, бусад тэтгэвэр, тэтгэмжийг 8.6 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан.
Нийгмийн халамжийн тухай хуульд “Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг тухайн үед мөрдөж байгаа хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заасныг үндэслэн 2026 оны батлагдсан төсөвт багтаан нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс дараах байдлаар олгохоор шийдвэрлэлээ.
Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 16 насанд хүрсэн одой иргэнд олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээг сард 478000 төгрөгөөр, 65 насанд хүрсэн иргэн, тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох нийгмийн халамжийн бусад тэтгэврийн хэмжээг 432000 төгрөгөөр, асаргааны тэтгэмжийн хэмжээг сард 330000 төгрөгөөр, байнгын асаргаа шаардлагатай хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээг сард 484000 төгрөгөөр тогтоолоо.
Д.УЛСАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайн байна уу би сэтгэцийн өвчтэй дүүгээ хардаг дүү маань 70 нь хувьтай групп авдаг надад ямар нэг тусламж энэ тэр олдох болов орон нутагын,хариуцсан нэмэр 16 нь жил харж явна үнэндээ хаяад өөрийгөө бодоод явчихмаар л бн үнэхээр яах учраа олохгүй л бн
Хуц лаларуудаа та нарын баталж байгаа хууль цанаар учир байгаа
Ene ₮-r tegeed mgl-d amidrah l yum bh daa!
Ойлгомжтой бичээч. 65 нас хүрсэн иргэнд 432 000 төгрөгийн тэтгэвэр өгнө гээд байгаа юм уу, аьч буй тэтгэвэр дээр нь нэмж тэтгэмж олгоно гэж байгаа юм уу?
халамжийн тэтгэвэр авагч гэж гарчиг дээр байна шүү
65 настай 12 насны хүүхэдтэйгээ хамт амьдардаг үүнд тэтгэмж олгогдох уу.99357524
Хүн амын амьжиргааны доод түвшинг 1.5-2 сая болгох хэрэгтэй. Ядуу хүн байхгүй болно.