БНСУ-ын ерөнхийлөгч Японы ерөнхий сайдтай хэлэлцэхээр газарджээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Японы Ерөнхий сайд Такаичи Санаэтэй хэлэлцэхээр мягмар гарагт /2026.01.13/ газардсан байна. Токио, Бээжин хоёрын харилцаа муудаа буй энэ үед И Жэ Мён, Санаэ нар хоёр улсын харилцаа, бүс нутаг болон олон улсад тулгамдаад буй асуудлуудыг хэлэлцэнэ.
И Жэ Мён хоёр өдрийн турш Санаэгийн төрсөн нутаг болох Нара мужид байрлах юм. Даваа гарагт /2026.01.12/ И Жэ Мён Японы “NHK” сувагт ярилцлага өгөхдөө БНСУ-ын Японтой харилцах харилцаа нь БНХАУ-тай үүсгэсэн харилцаатай адил чухал гэжээ. Уг айлчлалаас хэдэн хоногийн өмнө тэрбээр БНХАУ-д айлчилж Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй хэлэлцсэн.
И Жэ Мён, Санаэ хоёр анх өнгөрсөн жилийн аравдугаар сард, Кёнжү хотод болсон Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр уулзсан юм. Дараа нь тэд арваннэгдүгээр сард болсон Их 20 орны уулзалтын үеэр богино хугацаанд хэлэлцжээ.
Эх сурвалж: Yonhap News












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud