
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар МҮОНТВ-ээр маргааш олон нийттэй шууд ярилцах юм байна. Тодруулбал, иргэдээс Ерөнхий сайдаас асуух асуулт, саналыг өнгөрсөн мягмар гарагаас авч эхэлжээ. Өнөөдрийн /2026.01.16/ 15:00 цагийн байдлаар нийт 9139 асуулт, саналын хүлээж авсан аж.
"Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлага маргааш 17:00-20:00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд МҮОНТВ шууд дамжуулна. Иргэн танд санал, асуулт байвал И-Монголиа, D-gov сайт болон "11-11" утсаар илгээх боломжтой юм байна.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иргэд олон нийтийн санаа бодлыг ингэж сонсож байх нь зөв, улирал бүр ийм шууд ярилцлага хийж байвал зохистой.