Нийгэм мэдээ

О.Отгонтуяа: Өмгөөлөгч Б.Мэргэн "гэмгүй хүнийг цовдлох гэж байна" гэж цээжээ дэлдэж, шүүхэд нөлөөлөхийг завдаж байна

Хан-Уул дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт 2024 оны 06 дугаар сарын 20-21-ний шилжих шөнө Ш-ийн амь насыг хохироосон гэх хэрэг одоогоор шүүхийн шатанд хянан хэлэлцэгдэж байгаа юм. Тэгвэл хэрэгтэй холбоотой баримт гэх “ярианы бичлэг“ энэ сарын 15-ны өдөр цахим орчинд нийтлэгдсэн. Үүнийг цагдаагийн байгууллагаас үгүйсгэсэн.

Тэгвэл талийгаач охины ээж О.Отгонтуяа өөрийн цахим хаягтаа "Овоо босгоогүй бол Шаазгай юунд суух вэ? Онгирч хэлээгүй бол Хэрүүл юунд гарах вэ, гэсэн зүйр үг байдаг. Урьд шөнө нийтлэгдсэн бичлэгийг би үзлээ. Үнэхээр аймшигтай юмаа. Уйлах гээд ч нулимс гарсангүй ээ.Таван төгрөг, танил талтай хүмүүс ямар ч эвлүүлэг, тэр бүү хэл хавтаст хэргээс юуг ч авч, юуг ч нэмж чадна шүү гэх та бүхний захиасыг хэрэг шийдэгдтэл би санаж явна аа.

Ийм бичлэг үнэхээр байсан юм бол надад яагаад үзүүлээгүй вэ, байгаагүй бол хэн ямар зорилгоор намайг ингэж хямрааж байгаа юм бол гэж бодсоны үндсэн дээр "эзэн холбогдогчийг нь олж өгөхийг хүсэж "1111, 102" дугаарын утсанд мэдэгдсэн болно.

Хэлэх үг хэдий олон ч хоёр жил тэвчээд болсон хойно хэдхэн хоног тэвчинэ би. Гэм буруугийн шүүх хурал болоогүй байхад Г.Ган-Эрдэний өмгөөлөгч нар нь "гэмгүй хүнийг цовдлох гэж байна". Миний үйлчлүүлэгч цагаадна, хүний олон хүнээ барьдаггүй гэх мэтээр цээжээ дэлдэж итгэлтэйгээр олон нийтийн сүлжээнд цацаж байгаа нь шүүхэд нөлөөлж байгаа зүйл биш гэж үү.

Яагаад ингэтлээ бардам байна вэ, юунд ингэтлээ найдаж, дүрэм журмаа зөрчиж байгаа юм бол, шүүхийн шийдвэр гараагүй байхад урьдчилж амлалт өгч байгаа шалтгаан нь юу юм бол гэж хардсаар сууна. Би ойлгохдоо энэ нь шүүхэд нөлөөлж байгаа санаатай үйлдэл гэж бодож байна. Эсвэл шүүх хурал болоогүй байхад өмгөөлөгч нь гэм буруутай үгүйг шийдэж цахим орчинд бусдыг төөрөгдөлд оруулж болдог юм уу. Энэ асуудалд тухайн хэргийг шалгасан цагдаагийн байгууллага, хяналт тавьсан прокурорууд тайлбар өгнө гэдэгт найдаж байн" хэмээжээ.

Г.МИШЭЭЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

shar mergen zugeer bgaarai

Зочин
Зочин

Ene eej ch ingej medegdel hiin bolohgui shte shuuh hural deer l buh uil barimt unen zuvuur ,notolgootoi yavagdana shte hunii huuhdiig bas ingej uuruunhuu uzel bodloor buruutgaad bj blhgui bhaa buh humuus haraad l suuj bn

Холбоотой мэдээ

Back to top button