ЭРҮҮЛ МЭНД

Ж.Чинбүрэн: Хоёр сард өгөх цалин дээр 30 хувь нэмж орно

Оны өмнө арваннэгдүгээр сарын 13-ны өдөр эмч, эмнэлгийн ажилчдын цалинг дараах байдлаар нэмэхээр тохиролцсон.

Тодруулбал, Засгийн газрын тогтоолын дагуу ТҮЭМ, ТҮМ, ТҮ-ийн ангиллаар цалинждаг эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын үндсэн цалинг энэ онд багтаан 3,000,000 (гурван сая) төгрөгт хүргэхээр дараах үе шаттайгаар нэмэгдүүлэх юм.

  • 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс – 30 хувиар,
  • 2026 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс - 9 хувиар,
  • 2026 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс - 9 хувиар,
  • 2026 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс - 9 хувиар,
  • 2026 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс - 9 хувиар,
  • 2026 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс- 9 хувиар тус тус нэмэгдүүлж,

2027 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эмч, ажилтнуудын үндсэн цалинг 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгт хүргэнэ.

Дээр дурдсанчлан эмч нарын цалин энэ сараас 30 хувиар нэмэгдэнэ. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн салбарын ажилтнууд цалингийн нэмэгдлийн тухай тодорхойгүй нөхцөл байдал үүсээд буй талаар нийгмийн сүлжээнд бичиж эхлээд байна.

Тэгвэл Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн,

"Цалин хөлс, суурь үнэ нэмэгдүүлж байгаатай холбоотой үнэ тарифын мэдээлэл, төлөвлөж байгаа байдал ЭМДЕГ-тай танилцах ажлууд маргаашаас эхэлнэ.

Үүнд Эрүүл мэндийн яам өөрөө оролцоод яваад байгаа. Бүхэл бүтэн баг гарчихсан тооцооллуудыг хийгээд Засгийн газар амласны дагуу, гурван талт хэлэлцээрийн дагуу цалингийн нэмэгдлүүд орно. Энэ дээр бүх тооцоолол хийгдчихсэн. Тиймээс нэгдүгээр сараас эхлээд хоёр сард өгөх цалин дээр 30 хувь нэмж орно" гэж мэдэгдлээ.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button