БНСУ-ын Ерөнхий сайд асан Хан Дог Су бослого гаргасан хэргээр ял сонсоно
БНСУ-ын Ерөнхий сайд асан Хан Дог Су Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын зарласан цэргийн онц байдал зарлаж, бослого гаргахад голлох үүрэг гүйцэтгэсэн хэргээр өнөөдөр /2026.01.21/ ял сонсоно. Хан Дог Су цэргийн онц байдалтай холбоотой ял сонсох Юн Сок Ёлын удирддаг байсан засгийн газрын анхны гишүүн болох юм.
Сөүл хотын төв дүүргийн шүүх орон нутгийн цагаар 14:00 цагт шийдвэр танилцуулах сонсгол явуулна. Сонсголыг олон нийтэд шууд дамжуулахыг зөвшөөрчээ. Хан Дог Су Юн Сок Ёлыг дэмжин бослого гаргахад голлох үүрэг гүйцэтгэж, цэргийн онц байдал тогтоосон тухай худал мэдүүлэг өгсөн хэрэгт буруутгагдаж буй.
Юн Сок Ёл 2024 оны арванхоёрдугаар сарын 3-нд цэргийн онц байдал зарлахаас өмнө болсон засгийн газрын хуралдаанд Хан Дог Су оролцжээ. Мөн цэргийн онц байдал зарласныг хууль ёсны мэт харагдуулахын тулд тунхаглалд гарын үсэг зурж, дараа нь устгасан байна. Үүнийхээ талаар тэр Үндсэн хуулийн шүүхийн өмнө худал мэдүүлэг өгчээ. Прокурорууд түүнд 15 жил хорих ял оноохыг санал болгосон байгаа.
Эх сурвалж: Korea Times








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.