Хуурамч архи уусан даруй мэдэгддэггүй, 6-24 цагийн дараа шинж тэмдэг илэрдэг

Цагаан сарын баяр дөхсөнтэй холбоотойгоор иргэд баярын ширээний хүнсээ бэлдэж эхэлсэн. Тэгвэл энэ үеэр зах зээлд хуурамч архи виски зарагдах нь ихэсдэг талаар Цагдаагийн байгууллагаас анхааруулдаг. Түүнчлэн хуурамч архинд хүний амь насанд аюултай, хоруу чанартай бодис агуулагдаг болохыг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж буй юм.
Хуурамч архи болон вискиний хор нөлөө нь уусан даруй мэдэгддэггүй бөгөөд 6-24 цагийн дараа шинж тэмдэг нь илэрч эхэлдэг байна. Тиймээс хуурамч архи эсэхийг нь ялган таних боломжгүй аж. Тэрчлэн архи хэрэглэсний дараагаар спиртийн хурц үнэр, хоолой түлэх мэт шинж илэрвэл эрүүл мэндийн байгууллагат хандах нь зүйтэй юм. Мөн толгой хүчтэй өвдөх, дотор муухайрах, нүд дарагдах зэрэг шинж тэмдэг түгээмэл илэрдэг байна. Зарим тохиолдолд хуурамч архи хэрэглэснээс хойш нэгээс хоёр хоногийн дараагаар биеийн байдал муудаж биеэ эрхтний үйл ажиллагаа доголддог аж.
Тэрчлэн хуурамч вискинд амт, өнгө, үнэр оруулагч, химийн бодис орох нь түгээмэл юм. Эдгээр бодис нь биед орсноор таталт өгөх, амьсгал хурдсах, хордлого өгөх, хараа алдах хүндэрвэл амь насанд хүртэл аюул учруулдаг. Хуурамч бүтээгдэхүүн нь зах зээлийн үнээс хямдхан, хаяг шошго алдаатай, тунадас үүссэн зэргээр нь таних боломжтой аж. Иймд иргэдийг баталгаатай газруудаас үйлдвэрийн баталгаатай бүтээгдэхүүн худалдан авахыг анхаарууллаа.
Б.АЗЖАРГАЛ














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм юм байсаар байхад зах дээрээс хямд архи авдаг хүмүүсээ ойлгохгүй юм, баяр гэж байгаад эрсдэл гаргаад хэрэггүй шүү дээ
Bi odoo bodohod huduunii neg naiz maani iim huraamch yumand hordood emnelegt orj baisan sanagdaj baina mash ayultai sanagdsan
Humuus une l haraad avchihdag ni hamgiin tom asuudal bolood baina, eruul mend unees iluu chuhal bizdee
Цагдаа анхааруулаад байхад л итгэхгүй уугаад байдаг нь харамсалтай, дараа нь хохироод үлддэг
Ene hulgaich narig yag barij shalgaj baival taarna, zahiin hudaldaachid ch bas hariutslagatai baih heregtei
Манай хамаатан нэг удаа толгой нь аймар өвдөөд нүд нь бүрэлзээд байсан чинь хуурамч юм уусан байсан гэсэн
Bi lav bayriin uyd tanidag gazraasaa l avna gej shiidsen, hed nugt l iluu mongo ogson ni deer
Хуурамч виски гээд байхад өнгө үнэр нь бараг ялгагддаггүй гэдэг нь бүр аймаар юм байна
Humuus eruul mendee bodohgui bayraar het ih uudag ni bas asuudal shuu, bagadaa hemjeegee medeh heregtei
Ийм юм байгааг сонсоод ахмад настнуудаа яаж анхааруулах вэ гэж бодогдлоо тэд их итгэмтгий шүү дээ
Ahmaduud arhi uh bish dee. Humuus l ogood baydag bolohoos. HUmuus odoo hayrtsagtay suu ogoh heregtei.
Zarim delguur unee het hyamd tavihaar ni bi ergelzeed orhij yavdag bolson, sain shalgaj avah ni zuv yum bainaa
Эрүүл мэндийн байгууллага яг тодорхой шинж тэмдгийг хэлж өгч байгаад баярлалаа, олон хүн мэдэхгүй явдаг
Bi lav neg l sonin amttai sanagddag bol shuud bolino, daramtalj uudag ni buruu shuu dee
Зах дээр шалгалт хийх нь сул байна уу гэж бодогддог, ийм юм байнга давтагдаад байх юм
Humuus hoorondoo ene medeelel ih damjuulbal sain baina, facebook eer l harsan bol negnee sanaandaa sanуулna
Манай аймагт ч бас ийм тохиолдол гарч байсан гэсэн, тэгэхээр хот хөдөө ялгаагүй аюултай юм байна
Bi asuumaargui baina, huraamch arhiig yaj ilruulj baridag yum boloo ene tal deer todorhoi medeelel heregtei
Цагаан сар бол гэр бүлийн баяр шүү дээ, тийм байтал эрсдэлтэй юм уугаад эвгүй зүйл болох вий
Minii bodloor une hyamd bna gedeg ni l hamgiin tom doхио, ard ni yu baigaag hen ch medehgui
Зарим хүн спиртийн үнэр нь хүчтэй байвал сайн гэж андуураад байдаг нь асуудалтай санагддаг
Архины үйлдвэрүүдийн захиалгат мэдээлэл байна. Үнхээр ийм архи байгаа бол хил, гааль, цагдаа хянаж шалгадаг газрууд ажлаа муу хийж байна,авлигад идэгдсэн гэсэн үг .
АЙЛ ИЙМ ЮМ ӨГСӨНИЙГ МЭДЭХГҮЙ УУИЧЖ МАГАДГҮЙ НЬ ЭВГҮЙ ЮМАА, ӨӨРСДӨӨ БОЛ ЯАГААД Ч ИЙМ ЛАЛРЫН ЮМ ЭНД ТЭНДЭЭС АВЧ УУХГҮЙШДЭЭ
Цагаан сараар ах дүү олон цуглахаар нэг нь муудвал бүгдэд нөлөөлнө шүү дээ тэгэхээр шалгаж байж авах хэрэгтэй
Tsagaan saraar ch ter busad ued ch ter busdad arhi buu og. Sayaha medeen deer ari oson hun n shorond orloo. Arhi usan hu chin uheh esvel sotguugaar yamar neg gemt hereg uildvel hariutslagiig n arhi ogson hun hariutslaga uurdeg tolbor toloh asuudald oroh zereg huulitai alban yosoor bolson. Odoo zugeer tsai undaa og. Saya selenged neg hun hund arhi ogsnoos bolj horigdloo.
Bi odoo aav eejdee ene talaar sain helj ogno, ahmad humuus medehgui baih ni olon