"Эмээл дээрээс дэлхийг харахуй" буюу морин жилд зорих улсын нэгээр Монголыг нэрлэв

"South China Morning Post" сайтад ирж буй гал морин жилд морьтой адал, явдалтын аяллыг хүсвэл зургаан улсыг зорих боломжтой талаар нийтэлсний дотор Монгол Улсыг багтаасныг орчуулан хүргэж байна.
Гал морин жилийн тухайд их эрчим хүч, зоримог хөдөлгөөн, шинэчлэгч сэтгэлгээтэй холбон тайлбарладаг бөгөөд магадгүй энэ нь аялал хийх, амьдралыг өөрчлөхүйц туршлагад яг тохирох үе ч байж болох юм. Хүлэг морины хүч, хийморийг мэдрэхийн тулд дэлхийн хамгийн мартагдашгүй морин аяллыг хийхээс илүү юу байх билээ.
Индонезийн Сумбагийн бяцхан одой мориноос эхлээд Мороккогийн Марракеш хотод галтай нүүр тулахаас үл эмээх цэвэр цусны хурдан морьдыг ч дурдахгүй өнгөрч чадамгүй. “Морьгүй монгол хүн жигүүргүй шувуутай адил” хэмээх үг бий. Тиймээс морин аялал жуулчлал Монголд ирсэн зочдын дунд түгээмэл байдагт гайхах учир алга.
Арваннэгдүгээр сард Хэнтий аймагт болдог өвлийн морин наадам, долоодугаар сарын 11-13-нд тэмдэглэдэг Монголын Үндэсний их баяр наадмыг дурдах нь зүй. Хэдийгээр улсын баяр боловч нийслэл Улаанбаатар хотын төв цэнгэлдэх хүрээлэнд Олимпын наадам шиг нээлт, хаалтын ёслолтойгоор зохион байгуулагддаг гэдгээрээ онцлог.
Үндэсний их баяр наадам нь өөрөө эрийн гурван наадам буюу бөх, сурын харваа, морин уралдаанаас бүрдэнэ. Гэвч бүх төрлийг үзэж амжих нь жинхэнэ зохион байгуулалтын марафон болдог.
Учир нь төв цэнгэлдэх хүрээлэн рүү нэвтрэх тасалбар дуусах, дагалдах байршлуудад ч мөн нэвтрэх шаардлага үүснэ. Дараа нь хотоос 35 км-ийн зайд, хээр талд байрлах хурдан морины уралдааныг үзэхийг тулд тийш зорих олны түгжрэлийг даван туулах хэрэгтэй.
Ийм саадыг бодолцвол Stone Horse зэрэг компаниуд үнэхээр үнэлж баршгүй тус хүргэдэг.
Тус аяллын компани Монголд олон жилийн турш олон өдрийн морин аяллыг зохион байгуулж ирсэн. Долоодугаар сарын 1-10-нд явагдах Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын морин аялалд оролцогчдод 300 ам.долларын нэмэлт төлбөрөөр хоёр өдрийн Наадмын хөтөлбөр санал болгох бөгөөд үүнд нээлтийн ёслол, уралдаан, сурын харваа, бөхийн барилдаан үзэх, өдрийн хоол, унаа тээвэр, англи хэлтэй хөтөч бүгд багтсан нь бий.
Мөн морин аялал хийж, морьтой холбоотой дурсамж бүтээх улсын жагсаалтад Япон, Чили, Шинэ Зеланд, Англи, Мороккогийн сонирхолтой газруудыг дурдсан байв.
Эх сурвалж: SCMP
Т.БАТСҮРЭН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бие засах газрын соёлтой байж том том бүлтрэнэ шүү, хөгжилөөрөө ургашлахгүй адгуусаар бахархах муухай, Дэлхийн аль улсад Морин аялал байдаг юм шүү дээ!