ТОЙМ: М.Оюунчимэг нар толгойгоо илүүлж, Н.Номтойбаярын бүрэн эрх түдгэлзэв

-ХОЁР ДОЛОО ХОНОГ ДАМНАСАН Н.НОМТОЙБАЯРЫН БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДАЛ ШИЙДЭГДЭВ-
Хоёр долоо хоног шахуу дамнан яригдсан Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал өчигдөр орой шийдэгдэв. УЕП-оос санал ирсэн даруй 48 цагийн дотор хэлэлцэн шийдэгдэх учиртай байсан тус асуудал Халдашгүй байдлын дэд хорооны гишүүдийн ирц дутуу гэх шалтгаанаар хойшилсоор өчигдрийг хүрсэн. Бэлтэй аавын, эрх хүүгийн асуудлыг хэлэлцэх гэж ийн ХЗДХ-ийн сайд нь хүртэл хууль зөрчин гүрийж гүлдийсээр суусан юм.
Өчигдөр оройны 19:30 минутын байдлаар УИХ-ын гишүүний дэд хорооны арван гишүүн зөвлөлдөж, арайхийж Н.Номтойбаярыг эгүүлэн татах шийдвэрээ гаргасан юм.
Дэд хорооноос гарсан санал дүгнэлтийг УИХ-ын байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээс өмнө эрх баригч намын бүлэг хуралдаж, байр сууриа нэгтгэх юм.
-УИХ-ЫН ЁС ЗҮЙН ДЭД ХОРОО ХӨРӨНГӨ НЬ ОГЦОМ ӨССӨН ГЭХ ГУРВАН ГИШҮҮНИЙХЭЭ ТОЛГОЙГ ИЛЭВ-
“Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг нарын хөрөнгө орлого огцом нэмэгдсэн гэж үзэн тэднийг шалгуулахаар АТГ-т хандсан. Олон ч удаа хойшилсон УИХ-ын Ёс зүйн байнгын хороо өнгөрөгч долоо хоногт хуралддаж гурван гишүүнийхээ толгойг илсэн шийдвэрээ гаргалаа.
Өөрөөр хэлбэл Ёс зүйн дэд хороо тэднийг үндэслэлгүй хөрөнгөжөөгүй гэж үзэн, тэдний ХОМ-ийг АТГ-т шалгуулах шаардлагагүй гэж үзсэн юм.
Улмаар М.Оюунчимэг нь намайг АТГ зөндөө шалгаад үндэслэлгүй хөрөнгөжөөгүй гэж мэлзсэн. Харин Л.Болд гишүүн “Би нэг төрийн бус байгууллагатай байснаа мартчихаж” гэж ичихгүй ч үгүй ярьж байх жишээтэй.
-ТАГНУУЛЫНХАН ДЭЭРЭМ ХИЙЖ, ЦАГДААГИЙНХАНД ГАРДУУЛАВ-
ОХУ-ын иргэнийг зэвсэг хэрэглэн дээрэмдсэн тагнуулын байгууллагын ажилтнуудыг 2020 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө баривчилсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан.
Тодруулбал, Оросын холбооны улсын иргэн “Г”, Монгол Улсын иргэн “М” нарыг 2020 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр үл таних дөрвөн хүн хүч хэрэглэн 50,000 доллар, 2.500 еврог дээрэмдэх үйлдэл хийж байхад Цагдаагийн байгууллагаас ажиллагаа явуулж, саатуулсан байна.
МУ-ын иргэн 1984-1992 онд төрсөн Н, Д, М, Б нар уг гэмт хэргийг үйлдсэн гэж цагдаагийн байгууллагаас мэдээлсэн юм.
-УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГИЙГ ГУРАВДУГААР САР ХҮРТЭЛ ХААХААР ШИЙДВЭРЛЭВ-
Өмнөд хөршид гарсан Коронавирүсийн тархалт дэлхийн өнцөг булан бүрт хүрч халдварлаж эхэлсэн . Үүнтэй холбогдуулан Улсын онцгой комиссоос өчигдөр 17 цагт шуурхай хуралдаж сургууль, цэцэрлэгийг ирэх гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл хаах шийдвэрийг гаргалаа.
Уг шийдвэрийг ирэх долоо хоногийн даваа гариг буюу 2020.01:27-ноос эхлэн мөрдөхөөр болсон юм. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Коронавирүсийн тархалт цаг тутам нэмэгдэж байна. Томуу, томуу төст өвчний дэгдэлт манай улсад өндөр байгаа учраас давхар вирүс орж ирвэл эрсдэлтэй гэж үзэж сургууль цэцэрлэгийг 2020.03.02-ны өдөр хүртэл хаах санал гаргасны дагуу Улсын онцгой комисс хүлээж авав.
Харин хилийн боомт орчмын хөдөлгөөнийг хязгаарлах эсэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлэх юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Наад бэлгийн донт Мурат, цэцийн гишүүн тэнэгээ огцруулаач. Номтойбаярыг унагаах гэж хөөрхий Батхүүгийн ясыг өндөлзүүлж байдаг аймшигтай юм
Цагаан сарыг энэ удаа тэмдэглэхгүй байх тогтоол гаргах хэрэгтэй бна Эртхэн гаргаад зарлах шаардлагатай Ард түмэн ойлгож хүлээн авна
Түдгэлзээгүй байхад л түдгэлзэв гэж бичээд байх юм. Зөв мэдээлэл бичиж сураачээ
Xilee xaagaachee, mgl. chuud zööxön shuu dee